Санхүүгийн зохицуулах хорооноос сэжиг бүхий гүйлгээг хэрхэн мэдэх, мэдсэн бол хаана мэдээлэх тухай зөвлөж байна.
Сэжигтэй үйлдэл гэдэг нь тухайн харилцагчийг сэжигтэй гэж үзэх үндэслэл болсон дотоод итгэл үнэмшлээс эхэлдэг тул сэжигтэй үйлдлийг таних, нотлох амаргүй байдаг. Сэжигтэй гүйлгээ эсвэл үйл ажиллагаа нь ихэнхдээ хууль эрх зүй, эдийн засгийн болон санхүүгийн бодит үндэслэлгүй, мөн мөнгөн дүн, цаг хугацаа зэрэг нь харилцагчийн мэргэжлийн болон бизнесийн онцлог, хэв шинжтэй нийцэхгүй байх зэрэг онцлог шинж чанартай байдаг.
Мэдээлэх үүрэгтэй этгээдүүд дараах тохиолдлыг сэжигтэй үйлдэл, гүйлгээ гэж үзэх боломжтой бөгөөд үүгээр хязгаарлахгүй. Үүнд:
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Хөрөнгө, гүйлгээ, гүйлгээ хийх оролдлогыг мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй, эсхүл гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлоготой холбоотой гэж сэжиглэсэн, эсхүл мэдсэн бол энэ хуулийн 4.1-д заасан этгээд энэ тухай 24 цагийн дотор сэжигтэй гүйлгээний тухай батлагдсан маягт, журмын дагуу Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлнэ.” гэж заасан. Мэдээлэх үүрэгтэй этгээд гүйлгээг сэжигтэй гэж үзсэн, эсвэл мэдсэн тохиолдолд дараах арга хэмжээг авбал зохино. Үүнд:
Иймд, мэдээлэх үүрэгтэй этгээд та бүхэн гүйлгээг сэжигтэй гэж үзсэн, тогтоосон тохиолдолд СМА-нд нэн даруй мэдээлж, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж ажиллахыг зөвлөж байна.
Сэжигтэй гүйлгээ болон бэлэн мөнгөний гүйлгээ мэдээлэх журамтай ЭНД дарж танилцана уу.
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, сэжигтэй үйлдэл, сэжигтэй гүйлгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Санхүүгийн зохицуулах хорооноос боловсруулсан гарын авлагаас авах боломжтой.
Эх сурвалж: СЗХ-ны Мөнгө угаахтай тэмцэх алба, Хяналт шалгалт, зохицуулалтын газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
15 СЭТГЭГДЭЛТЭЙ
|