Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

Арвайхээр чиглэлийн замыг шинэчлэх, Баянзүрх дүүрэгт 300 ортой эмнэлэг барих ТЭЗҮ-ийг ирэх таван жилд хийхийг дэмжлээ

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 8 сарын 27
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

17:19 2020/08/27

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/615806095804249/

"Нийслэлийн гишүүд саналаа оруулж болохгүй юм уу"

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа горимын санал гаргалаа. 

Тэрбээр "Үндсэн чиглэл батлах нь бодлогын хувьд гэсэн хэрнээ замын эхлэл, төгсгөлийг хүртэл заагаад байна. Гэтэл нийслэлд бид зөндөө их санал өгсөн хэр нь ганц ч санал тусгагдаагүй. Энэ бол бодлого, чиглэл гэсэн хэрнээ хөдөө орон нутагт Хатгал, Мөрөн гээд нарийн заачихсан. 

Бид нийслэлд Тахилтаас 22-ын товчоо хүртэл гүүрэн байгууламж барья гэдэг санал орсон. Тэр санал огт ороогүй. Нийслэлийн гишүүд саналаа оруулж болохгүй юм уу гэдгийг гайхаад байна. Тиймээс би саналаа өгөхгүй байгаа юм. Нийслэлийн хөрс 80%-ийн бохирдолтой, сайжруулсан түлш тухайн орчны агаарыг ихээр бохирдуулж байгаа. Гэтэл энэ саналууд байхгүй. Дараа нь бидний санал үндсэн чиглэлд ороогүй гээд хаягдах юм уу" хэмээн асуулаа. 

Ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан "Ажлын хэсэгт УИХ-ын 29 гишүүн орж ажилласан. Улаанбаатараас сонгогдсон голдуу гишүүд орж ажилласан. Ажлын хэсэг дээр санал хураалгасан. Бүх гишүүний саналыг аваад нэгтгэсэн. 

Хоёрдугаарт, Байнгын хороод дээр санал хураалт явуулсан. Тиймээс харьяа байнгын хороод дээрээ ороод хураасан саналууд нь дэмжигдээд явсан. Ажлын хэсэг дээр тийм нэр томъёо ороогүй. Ажлын хэсгийн гишүүдэд бүрэн эрх нь байгаа. Таны санал хаана гээгдсэнийг мэдэхгүй байна" гэсэн бол  

УИХ-ын гишүүн Б.Тогтохсүрэн "Энэ үндсэн чиглэл. Гишүүд мөрийн хөтөлбөрт орсон, сонгуулиар амалсан, цаашлаад бүс нутгийн хөгжилд хэрэгтэй гэдгээр саналууд яваад байх шиг байна. Үндсэн чиглэлд тусгаад, ТЭЗҮ-ийг нь боловсруулаад явах нь зөв. Тиймээс гишүүдийн саналыг тусгаад явах нь зөв байх" гэлээ. 

17:05 2020/08/27

"Дахин ангилж, эрэмбэлэх шаардлага байгаа"

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

Анх удаа бид таван жилийн үндсэн чиглэлээ баталж байгаа тул боловсруулалтын хувьд, шинэ парламент, шинэ тойргоос сонгогдсон гишүүд тул тойрог тойрог дээр асуудал байгаа. Гишүүд Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн удирдлагын тухай хууль дээр цаашдаа жил бүхэн батлуулах хөрөнгө оруулалт нь Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заавал тусгагдсан байна гэсэн шаардлага тавьсан учраас бүгд орон нутгийн шинж чанартай замуудыг оруулах гээд санал хураалгаад байгаа зүйл бий. Гэхдээ бид нэлээд ангилсан. ТЭЗҮ байхгүйг нь ТЭЗҮ хийлгэе, санхүүжилт байхгүйг нь эх үүсвэр шаардагдах төслийн жагсаалт гэх мэтээр гаргасан. 

Энэ их мөнгийг хаанаас гаргах вэ гээд Сангийн сайд хэлж байна. Тэгэхээр Засгийн газар үндсэн чиглэл, ЗГ-ын мөрийн хөтөлбөр гарсны дараа Монгол Улсын хөгжил дэвшилд хэрэгтэй, бүс нутгийн шинж чанартай зам, ач холбогдолтой зам гэж эрэмбэлэхгүй бол мөрөөдлийн жагсаалт орж байгаа цоорхой гарч мэднэ. 

УИХ дээр жил бүр жилийн төлөвлөгөө орох тул үүнийгээ дахин ангилж, эрэмбэлэх шаардлага байгаа гэдгийг онцолъё гэлээ. 

15:25 2020/08/27

УИХ-ын үдээс хойших чуулганы хуралдаан үргэлжилж байна. Чуулганы хуралдаанаар "Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Ирэх таван жилийн үндсэн чиглэлийн хавсралтад Ажлын хэсгийн гаргасан саналуудаар санал хураалт явуулж, дараах саналууд дэмжигдлээ.

ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах шаардлагатай төсөл, арга хэмжээний жагсаалтад 

  • Говь Гурвансайхан, Завханы Донойн нисэх буудлыг олон улсын зэрэглэлтэй болгох
  • Дорноговь аймгийн Алтанширээ суманд 300 мВт-ын цахилгаан станц барих дэд бүтэц барих 
  • Орхон, Дархан-Уул аймагт шинжлэх ухаан, инновацын төвийн кластерыг хөгжүүлэх
  • Улаанбаатар-Шар Хөтөл-Эрдэнэт 100 км хатуу хучилттай авто зам
  • Сайнцагаан, Эрдэнэдалай, Говь, Угтаалцайдам сумдад мах, сүү зэрэг хоёрдогч түүхий эд боловсруулах үйлдвэр, бизнес инкубатор байгуулах
  • УБ-Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замыг шинэчлэн өргөтгөх, Арвайхээр, Мандалговь, Чойр чиглэлийн авто замыг шинээр барих
  • МУИС-ийн харьяа Завхан их сургуулийн оюутны хотхон байгуулах 
  • Баянзүрх дүүрэгт 300 ортой эмнэлэг барих
  • Зүүн бүсийн оношилгоо, эмчилгээний үйлчилгээг өргөжүүлэх хүрээнд Чойбалсан хотод хүүхдийн эмнэлгийн цогцолбор барих
  • ​Газар тариалан, хөдөө аж ахуйн төв, Дархан, Сэлэнгийн бүс нутгийн агротехникийн парк
  • Цэцэрлэг хот Эрдэнцогт сум, Баянхонгор Баянлиг сум, Гурвантэс сум хүртэлх 700 км босоо тэнхлэгийн авто замын төсөл нэмэх  

саналуудыг жагсаалтад нэмэхийг чуулганд оролцож буй УИХ-ын 51 гишүүдийн олонх нь дэмжлээ. 

Харин "Ургамал хамгааллын хүрээлэнгийн барилга", "Ботаникийн цэцэрлэг" гэсэн санал хасагдав. 

Санхүүжилтийн эх үүсвэрийг шийдэх шаардлагатай төсөл арга хэмжээний жагсаалтад 

  • Даланзадгад-Ноён чиглэлийн 220 км, 110 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам барих
  • Ханбогд суманд дулааны цахилгаан станц байгуулах 
  • Алтанбулаг чөлөөт бүсийн 13.8 км авто замын барилга угсралтын ажил 
  • Соёмбо музей байгуулах 
  • Булган аймгийн Гурванбулаг, Хишиг-Өндөр, Орхон чиглэлийн 99.7 км хатуу хучилттай авто зам барих

Тогтоолын төслийн хавсралт болох "Зорилт"-д доор дурдсан агуулга бүхий заалтуудыг нэмэх

  • Өвөрхангай аймгийн Арвайхээр, Хужирт, Бат-Өлзий чиглэлийн аялал жуулчлалын зам, Өвөрхангай аймгийн Арвайхээр, Баянгол, Дундговь аймгийн Сайхан-Овоо, Өмнөговь аймгийн Цогт-Овоо чиглэлийн босоо тэнхлэгийн ачаа тээврийн замын зураг төслийг боловсруулан барьж эхлүүлэх ба баруун бүсийн А0301, А0302 замдын дагуух сумдыг улсын чанартай хатуу хучилттай авто замтай үе шаттай холбох ажлыг эхлүүлэх. 
  • Баянтээг нүүрсний уурхайг түшиглэн 20 мВт-ын цахилгаан станц барьж, сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг өргөтгөн, хөрш зэргэлдээх аймгуудын түлшний хэрэгцээг хангаж, агаарын бохирдлыг бууруулна.
  • Аймгийн төвүүдийн хог хаягдлын асуудлыг шийдвэрлэж, хог дахин боловсруулах үйлдвэрийг барьж байгуулна
  • Ховд аймгийн Хөшөөтийн уурхайг түшиглэн утаагүй, сайжруулсан түлш үйлдвэрлэх үйлдвэрийг төсвийн хөрөнгө оруулалт болон агаарын бохирдлыг бууруулах сан олон лсын санхүүгийн байгууллагуудын буцалтгүй тусламж хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр байгуулах ажлыг эхлүүлэх 

гэсэн саналуудыг нэмэхийг мөн олонх нь дэмжлээ.

Санал хураалт үргэлжилж байна.

17:05 2020/08/27

"Дахин ангилж, эрэмбэлэх шаардлага байгаа"

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

Анх удаа бид таван жилийн үндсэн чиглэлээ баталж байгаа тул боловсруулалтын хувьд, шинэ парламент, шинэ тойргоос сонгогдсон гишүүд тул тойрог тойрог дээр асуудал байгаа. Гишүүд Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн удирдлагын тухай хууль дээр цаашдаа жил бүхэн батлуулах хөрөнгө оруулалт нь Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заавал тусгагдсан байна гэсэн шаардлага тавьсан учраас бүгд орон нутгийн шинж чанартай замуудыг оруулах гээд санал хураалгаад байгаа зүйл бий. Гэхдээ бид нэлээд ангилсан. ТЭЗҮ байхгүйг нь ТЭЗҮ хийлгэе, санхүүжилт байхгүйг нь эх үүсвэр шаардагдах төслийн жагсаалт гэх мэтээр гаргасан. 

Энэ их мөнгийг хаанаас гаргах вэ гээд Сангийн сайд хэлж байна. Тэгэхээр Засгийн газар үндсэн чиглэл, ЗГ-ын мөрийн хөтөлбөр гарсны дараа Монгол Улсын хөгжил дэвшилд хэрэгтэй, бүс нутгийн шинж чанартай зам, ач холбогдолтой зам гэж эрэмбэлэхгүй бол мөрөөдлийн жагсаалт орж байгаа цоорхой гарч мэднэ. 

УИХ дээр жил бүр жилийн төлөвлөгөө орох тул үүнийгээ дахин ангилж, эрэмбэлэх шаардлага байгаа гэдгийг онцолъё гэлээ. 

17:19 2020/08/27

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/615806095804249/

"Нийслэлийн гишүүд саналаа оруулж болохгүй юм уу"

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа горимын санал гаргалаа. 

Тэрбээр "Үндсэн чиглэл батлах нь бодлогын хувьд гэсэн хэрнээ замын эхлэл, төгсгөлийг хүртэл заагаад байна. Гэтэл нийслэлд бид зөндөө их санал өгсөн хэр нь ганц ч санал тусгагдаагүй. Энэ бол бодлого, чиглэл гэсэн хэрнээ хөдөө орон нутагт Хатгал, Мөрөн гээд нарийн заачихсан. 

Бид нийслэлд Тахилтаас 22-ын товчоо хүртэл гүүрэн байгууламж барья гэдэг санал орсон. Тэр санал огт ороогүй. Нийслэлийн гишүүд саналаа оруулж болохгүй юм уу гэдгийг гайхаад байна. Тиймээс би саналаа өгөхгүй байгаа юм. Нийслэлийн хөрс 80%-ийн бохирдолтой, сайжруулсан түлш тухайн орчны агаарыг ихээр бохирдуулж байгаа. Гэтэл энэ саналууд байхгүй. Дараа нь бидний санал үндсэн чиглэлд ороогүй гээд хаягдах юм уу" хэмээн асуулаа. 

Ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан "Ажлын хэсэгт УИХ-ын 29 гишүүн орж ажилласан. Улаанбаатараас сонгогдсон голдуу гишүүд орж ажилласан. Ажлын хэсэг дээр санал хураалгасан. Бүх гишүүний саналыг аваад нэгтгэсэн. 

Хоёрдугаарт, Байнгын хороод дээр санал хураалт явуулсан. Тиймээс харьяа байнгын хороод дээрээ ороод хураасан саналууд нь дэмжигдээд явсан. Ажлын хэсэг дээр тийм нэр томъёо ороогүй. Ажлын хэсгийн гишүүдэд бүрэн эрх нь байгаа. Таны санал хаана гээгдсэнийг мэдэхгүй байна" гэсэн бол  

УИХ-ын гишүүн Б.Тогтохсүрэн "Энэ үндсэн чиглэл. Гишүүд мөрийн хөтөлбөрт орсон, сонгуулиар амалсан, цаашлаад бүс нутгийн хөгжилд хэрэгтэй гэдгээр саналууд яваад байх шиг байна. Үндсэн чиглэлд тусгаад, ТЭЗҮ-ийг нь боловсруулаад явах нь зөв. Тиймээс гишүүдийн саналыг тусгаад явах нь зөв байх" гэлээ. 

Зураг
13 | 18 | 18 цаг