Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

Олон улсын санхүү эдийн засгийн байгууллага, хандивлагч орны зээлээр 49 сая ам.долларын барааг импортолжээ

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 8 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улс импортоор 2020 оны эхний долоон сард нийт 2.9 тэрбум ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2019 оны мөн үеэс 565.2 сая ам.доллараар буюу 16 хувиар буурсан байна.

Импортоор нийлүүлэгдсэн барааны 94.7 хувийг валютын төлбөртэй худалдаа, 1.7 хувийг гадаадын зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн бараа, 0.3 хувийг гадаадын тусламжийн бараа, 3.1 хувийг гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн бараа, 0.1 хувийг боловсруулалтын бараа эзэлснийг Гаалийн ерөнхий газрын статистикт дурджээ. 

Импортоор нийлүүлэгдсэн барааны нийт дүнд 

  • машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 618.8 сая ам.доллар буюу 21%
  • эрдэс бүтээгдэхүүн 565.5 сая ам.доллар буюу 19.2% (үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 455.6 сая ам.доллар буюу 80.6 хувь)
  • мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний зүйл 373.3 сая ам.доллар буюу 12.7%
  • авто агаарын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги 464.8 сая ам.доллар буюу 15.8%
  • үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 299 сая ам.доллар буюу 10.2%
  • химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 205 сая ам.доллар буюу 7%-ийг тус тус эзэлж, эдгээр бүтээгдэхүүнд нийт дүнгийн 85.9 хувь ногдож байна 

Олон улсын санхүү, эдийн засгийн байгууллага, хандивлагч орны тусламжаар 9.2 сая ам.долларын бараа импортолсныг гарал үүслийн орноор авч үзвэл 

АНУ-д 20.8%

Австрид 22.8%

ХБНГУ-д 17%

Швейцарт 6.4%

БНХАУ-д 9.9% нь тус тус ногдов.

Харин тусламжийн барааг хандивлагч байгууллага, орноор нь ангилбал Австрид 41.6 хувь, АНУ-д 21.8 хувь, Японд 7 хувь ногдож байна.

Олон улсын санхүү эдийн засгийн байгууллага, хандивлагч орны зээлээр 49.1 сая ам.долларын барааг импортолсныг гарал үүслийн улсаар нь авч үзвэл БНХАУ-д 60.9 хувь, Австри-д 8.9 хувь, Беларусь-д 6.8 хувь тус тус ногдож байна.

Нийт зээлийн барааг Засгийн газрын шугамаар оруулж иржээ. Уг зээлийн 61.8 хувийг БНХАУ, 14 хувийг Австриас, 7.5 хувийг Японоос тус тус олгожээ.  

Нийт 92.3 сая ам.долларын бараа гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэнийг гарал үүслийн улсаар авч үзвэл ОХУ-д 92.9 хувь, БНХАУ-д 4.2 хувь тус тус ногдож байна  

Манай улс дэлхийн 131 орноос гарал үүсэлтэй бараа импортолсноос

  • ОХУ-д 27%
  • БНХАУ-д 34.9%
  • АНУ-д 4.9%
  • Японд 8%
  • БНСУ-д 4.4%
  • ХБНГУ-д 3.5% тус тус ногдож байгаа нь нийт импортын дүнгийн 82.7 хувийг эзэлж байна.