Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/22-НД НИЙТЛЭГДСЭН

КОВИД-19 цар тахлын айл өрхүүдэд үзүүлж буй нөлөөллийн судалгааны дүн гарчээ

ikon.mn
2020 оны 7 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Үндэсний Статистикийн Хороо, Дэлхийн Банк коронавирусын өрхөд үзүүлж буй нөлөөг “цаг тухайд нь” судлах, хяналт шинжилгээ хийх зорилгоор үндэсний хэмжээний түүвэр болох 1,334 өрхөөс COVID-19-ийн нөлөөллийг тодорхойлох өрхөд суурилсан судалгааг утсаар авжээ.

COVID-19-ийн нөлөөллийг даван туулах өрхүүдийн арга хэмжээний судалгааны (нэгдүгээр үе) дүнг танилцууллаа.

Судалгаанд 2018 оны Өрхийн нийгэм эдийн засгийн судалгааны дэд түүврийг ашигласан бөгөөд асуумж нь (i) эдийн засгийн дамжих сувгууд, (ii) мэдээллийн хүртээмж, зан үйлийн өөрчлөлт, (iii) боловсрол, эрүүл мэнд, санхүүгийн үйлчилгээний хүртээмж, (iv) бэрхшээлийг хэрхэн даван туулж буй байдал, (v) нийгмийн халамж, тусламж дэмжлэгийн үзүүлж буй нөлөө зэрэг чиглэлээр судалжээ.

Энэхүү илтгэл COVID-19-ийн нөлөөллийг даван туулах өрхүүдийн арга хэмжээний судалгааны 2020 оны 5 дугаар сарын 22-29-ний өдрүүдэд явуулсан эхний шатны үр дүнг дүгнэж байгаа юм. Дараагийн шатны судалгааг 2020 оны 8-р сарын сүүл, 9-р сарын эхээр хийхээр төлөвлөсөн байна.

Гол үр дүн

Хувиараа хөдөлмөр эрхлэгч, хөдөө аж ахуй эрхлэгч өрхүүд мэдэгдэхүйц өртөж байна.

  • Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 16 хувь тэг орлоготой, 73 хувь нь 1 сарын сүүлээс хойш орлого алдсан байна. Энэ нь COVID-19-ийн улмаас худалдан авагч цөөрсөн, ажлын байр хаагдсан, ложистик тасалдсантай холбоотой.
  • Газар тариалан, мал аж ахуй эрхэлдэг өрхүүдийн 70 хувь нь орлого нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад буурсан гэж мэдэгдсэн.

Цалинтай хөдөлмөр эрхлэгчдийн байдал COVID-19-ийн нөлөөлөлд харьцангуй бага өртсөн хэдий ч гурван өрх тутмын нэг нь цалингийн орлого буурсан гэж мэдээлсэн.

Өрхүүдийн дөрөвний гурав, тэр дундаа ядуу өрхүүдийн (2018 оны Өрхийн нийгэм эдийн засгийн судалгааны үеэр ядууд багтаж байсан) 85 хувь нь 1-р сарын сүүлчээс хойш тодорхой хэмжээнд цочролд өртсөн байна

  • Өрхүүдийн 12 хувь ажлын байргүй болсон
  • Өрхүүдийн 7 хувь нь ХАА-н бус бизнесээ хаахад хүрсэн
  • Өрхүүдийн 64 хувь нь хүнсний гол бүтээгдэхүүнүүдийн үнэ нэмэгдсэнийг дурдсан.
  • Ядуу давхаргын хувьд хүнсний баталгаат байдал ноцтой асуудал болж байна
  • Ядуу өрхүүдийн тэн хагас шахам хувь нь мөнгөгүй, эсвэл үнийн өсөлтийн улмаас сүүлийн 30 хоногт хүнс хоолтой золгох эсэхдээ эргэлзэнгүй байсан байна.
  • Дөрвөн өрх тутмын гурав нь хүнсний үндсэн бүтээгдэхүүний үнийн өсөлтийн нөлөөнд автсан байна.

Дөрвөн ядуу өрх тутмын нэг нь (23 хувь) дараа долоо хоногийн хүнсний олдцын талаар зовнил илэрхийлсэн.

  • Өрхийн санхүүгийн асуудал түгшүүр дэлдэж байгааг мэдэгдсэн
  • Өрхүүдийн 40 хувь, ялангуяа ядуу өрхүүд (53 хувь) дараагийн сарын санхүүгийн байдалдаа зовниж байна
  • Сургуулийн хүүхэдтэй дөрвөн өрх тутмын гурвых нь хүүхдүүд зайн сургалтад хамрагдсан байна. Энэхүү сургалтын үйл ажиллагааны тухайд ерөнхий сэтгэл ханамж өндөр байгаа боловч ихэнх хүүхдэд өрхийн гишүүдийн тусламж хэрэгтэй байна.

Цар тахлын үеэр эрүүл мэнд, санхүүгийн үйлчилгээнд ноцтой тасалдал ажиглагдаагүй байна.

 


Эх сурвалж: Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газар