Засгийн газрын хуралдаан өнөөдөр болж байна. Хэлэлцэх асуудал нь нийтэд ил болоогүй байсан ч дэд сайд нарыг томилжээ. Үүнд:
- Эрүүл мэндийн дэд сайдаар Ш.Анхмаа /Нийслэлийн Засаг даргын орлогч/
- Эрчим хүчний дэд сайдаар М.Баярмагнай /ЗГХЭГ-ын дэд дарга/
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар О.Батнайрамдал /ЗГХЭГ-ын даргын ахлах зөвлөх/
- Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдаар Ц.Батбаяр /Улираасан/
- Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар С.Баатаржав /ЦЕГ-ын дарга, бригадын генерал/
- Боловсрол, шинжлэх ухааны дэд сайдаар Г.Ганбаяр /Улираасан/
- Сангийн дэд сайдаар С.Мөнгөнчимэг /Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд/
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар Г.Батсуурь /Говьсүмбэр аймгийн Засаг дарга асан/
- Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар Ж.Бат-Эрдэнэ /Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан/
- Батлан хамгаалахын дэд сайдаар Б.Баярмагнай /СБД-ийн Засаг дарга асан/
- Барилга, хот байгуулалтын дэд сайдаар Э.Золбоо /НАМЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга асан/
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайдаар С.Зульпхар /Удирдлагын академийн захирал/
- Соёлын дэд сайдаар М.Батбаярыг /Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн захирал/ томилохоор болжээ.
Монгол Улсын шинээр эмхлэн байгуулагдсан Засгийн газар долдугаар сарын 10-нд анхдугаар хуралдаанаа хийж, Гадаад харилцааны дэд сайдаар Б.Мөнхжинг томилсон юм. Ингэснээр 14 дэд сайдтай болж байна.
Засгийн газар 14 яам, 17 сайдтайгаар бүрдсэн билээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!