Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын танхим 14 яам, 17 сайдтайгаар бүрдлээ. Засгийн газрын 16 сайдыг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон УИХ-ын гишүүдэд танилцуулж, батламжийг нь гардуулж өгөн тангараг өргүүлснээр томилогдлоо.
Засгийн газрын 16 гишүүн: /Сайдууд/
- Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар
- Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ
- Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл
- Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр
- Гадаад харилцааны сайд Н.Энхтайван
- Сангийн сайд Ч.Хүрэлбаатар
- Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа
- Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар
- Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн
- Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан
- Эрчим хүчний сайд Н.Тавинбэх
- Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан
- Соёлын сайд С.Чулуун
Тангаргаа өргөж, Засгийн газрын гишүүний батламжаа авах ёслолоос хийсэн фото сурвалжилгыг хүргэж байна
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!