Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/13-НД НИЙТЛЭГДСЭН

СКАЙТЕЛ ХХК-ИЙН СҮЛЖЭЭ ХЭВИЙН АЖИЛЛАЖ БАЙНА

ikon.mn
2020 оны 7 сарын 13
IKON.MN

2020 оны 07 сарын 12-ны өглөөнөөс СКАЙТЕЛ компанийн сүлжээнд гэмтэл гарсантай холбоотойгоор хэрэглэгчийн үйлчилгээ тасалдаж сүлжээгүй болсон байна. Энэ талаар өөрсдийн вэб хуудсанд “СКАЙтел ХХК-ийн сүлжээнд гэмтэл гарч баяр наадмын үеэр хэрэглэгч танд хүндрэл учруулсанд гүнээ хүлцэл өчье. Манай инженер, техникийн баг шуурхай ажиллаж байгаа ба үйлчилгээ хэвийн болмогц мэдэгдэх болно” гэх МЭДЭГДЭЛ гаргасан байна. Энэ талаар СКАЙТЕЛ ХХК-аас тодруулахад Сүлжээний гэмтлийн шалтгаан одоогоор тодорхой болоогүй байгаа ч Сүлжээний гэмтэлийг 15:35 цагт амжилттай засаж үйлчилгээ хэвийн үргэлжилж байгаа гэлээ. Мөн баяр наадмын үеэр хэрэглэгч нартаа хүндрэл учруулсанд уучлал хүсэн өөрсдийн үйлчилгээний талаарх мэдээ мэдээллийг цаг алдалгүй дараах сувгуудаар авах боломжтойг дуулгалаа. Үүнд:

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.