Уншиж байна ...

"ХЭҮК-т жилд ирдэг гомдлын 20-30 хувь нь шударгаар шүүлгүүлэх, эрүү шүүлтээс ангид байх эрхтэй холбоотой байна"

М.Батчимэг, ikon.mn
54 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

 Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” хяналтын сонсгол өнөөдөр болж байна. 

Энэ үеэр Хүний эрхийн үндэсний комисс/ХЭҮК/-ын дарга Д.Сүнжид дараах мэдээллийг танилцуулаа.

ХЭҮК-т 2023, 2024 онд эрүү шүүлттэй холбоотой нийт 108 гомдол иржээ. 

Үүнээс:

  • Цагдаагийн байгууллагын алба хаагчтай холбоотой-55 
  • Прокурортой холбоотой- 4
  • Авлигатай тэмцэх газрын мөрдөгчтэй холбоотой- 3
  • Шүүгчтэй холбоотой- 1
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчтай холбоотой- 45 гомдол бүртгэгдсэн байна. 

Дээрх гомдлоос шүүхээр эрүү шүүлт тулгах гэмт хэргээр 30 хүнд холбогдох 14 хэргийг хянан шийдвэрлэжээ. Хянан шийдвэрлэсэн хэрэгт холбогдох нийт 15 хохирогч байгаагаас нэг нь хүүхэд байна. 

зураг
 

Хорих ангид ял эдэлж байгаа хүний тоо жил бүр 200-300-аар өсөж байгаа ба хоригдлуудын дунд судалгаа явуулахад 22.8 хувь нь халдашгүй байх эрхэд халдаж байна гэж хариулсан байна. ХЭҮК-т жилд ирдэг гомдлын 20-30 хувь нь шударгаар шүүлгүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг хангахгүй байх, эрүү шүүлт, нэр төрийг гутаан доромжлохоос ангид байх эрхийг хангахгүй байна гэсэн утга агуулгатай байдаг аж. 

зураг
 
ВИДЕО: 
https://www.facebook.com/100064382633728/videos/1527038161322510