Англи хэлээр уншигчдын хувьд өнгөтэй нэгэн жил шувтрахад ердөө 43-хан хоног үлджээ. Бид энэ удаад улсын хэмжээний уншлагын ганцаарчилсан марафоны дараах ээлжит марафон эхлэх гэж буйтай холбоотойгоор уншигч та бүхэндээ зориулан шинэхэн марафоны талаарх мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.
Англи хэлний уншлагын марафоныг Лингорс компани Монголд нэвтрүүлснээр хойш даруй 6 дахь жилдээ үргэлжилж байгаа бөгөөд жил бүр шинэлэг арга хэлбэрээр зохион байгуулж хүрээгээ тэлсээр Англи хэлээр сонирхон уншигчдыг нэгэн дээвэр доор нэгтгэж өдгөө Монгол улсын өнцөг булан бүрээс болон дэлхийн улс орнуудаас олон мянган хүмүүс нэгдэн нэгэн зэрэг номоо уншицгааж байна. Үнэхээр гайхалтай биш гэж үү. Энэ бол хил хязгаар үгүй аялалд таныг хөтлөх боломж байгааг харуулж байгаа хэрэг билээ. Ингээд улам боловсронгуй шинэлэг хэлбэртэйгээр зохион байгуулагдах гэж буй багийн марафоныхоо талаарх яриандаа орцгооё.
Англи хэлний уншлагын марафонд хүн өөрийн түвшинд таарсан номыг xreading.com цахим номын сангаас унших замаар тодорхой болзлуудыг гүйцэтгэж оролцоно. Марафон гэж байгаа боловч угтаа бол хүн өөртөө өдөр бүр Англи хэлээ давтах цаг гаргаж, түүнийгээ дадал болгох гэж хичээж буй процесс гэж ойлгож болно. Өөрийн Англи хэлний чадвараа level up хийх гэсэн ч хаанаас эхлэхээ мэдэхгүй, хэрхэн дадал зуршил болгохоо мэдэхгүй байгаа хүн бүр уг марафонд оролцож болно гэдгийг онцлон дуулгая.
Тэгвэл хэрхэн яаж, ямар онцлогтой гэх мэт А-Я хүртэлх бүгдийг доор нэгтгэлээ.
Өмнөх марафонд насны ангиллаар нэг баг болох гэх мэтээр баг бүрдүүлдэг байсан бол энэ удаад та гэр бүлээрээ, найзуудаараа, анги хамт олноороо, бүр байгууллагаа дотроосоо ч 5 хүнээр баг бүрдүүлэн оролцох боломжтой гэдгээрээ онцлогтой. Гол анхаарах зүйл нь багаараа нийт гүйх км-ээ сонгох бөгөөд 1 км нь 1,000 үгтэй тэнцэнэ. Ингээд багаараа 10,21,42,100,300 км-ээс сонголтоо хийж оролцох юм.
Багийн гишүүд бүгд xreading цахим номын эрхийг авна. Цахим номын сангийн эрхтэй бол дахин эрх авах шаардлагагүй бөгөөд та бүхэн багаараа бүртгүүлээд л болоо гэсэн үг.
Марафонд оролцох бүртгэлийн маягтыг зааврын дагуу 1 баг болж бүртгүүлнэ. Ингээд оролцох ангилалдаа багийн гишүүн бүр болзлоо биелүүлснээр багаараа бариандаа амжилттай орох нь чухал бөгөөд багийн нэг л гишүүн болзлоо биелүүлж чадаагүй бол тухайн баг бариандаа амжилттай орох боломжгүй болно гэдгийг маш сайн анхаараарай. Тиймээс баг болж ажиллаж, бие биеэ дэмжиж оролцох нь чухал.
Ташрамд дурдахад, багийн ахлагч бүртгэлээ хийлгээд өөрийн утасны дугаарт бүртгэлийн код хүлээн авах ба тус кодоо бусад багийн гишүүддээ өгөх бөгөөд багийн гишүүд бүртгүүлэхдээ тухайн кодыг оруулж бүртгэлээ баталгаажуулна гэдгийг бүү мартаарай.
Та өөрийн түвшинд тохирсон номоос сонголтоо хийж уншина. Хэрэв танай баг 10км-т гүйх бол нэг гишүүн өдөрт 500-550 үгтэй нэг номыг 21 хоногт уншихад 10,000 км-ынхээ болзлыг хангаж чадна. Үүнийг уншихад танай багийнхан анхан, анхан дунд түвшинтэй байхад л хангалттай. Харин 21 км-т гүйх бол өдөрт 1000-1500 үгтэй нэг номыг 21 хоногт уншихад энэ болзлоо хангана гэсэн үг юм. Ийм байдлаар багаараа өөрийн түвшинд тохирсон номоо унших байдлаар оролцоно. Ташрамд дурдахад та бүхэн багаараа 10 км-ыг сонгосон ч түүнээс илүү үг уншиж болно. Гэхдээ сонгосон ангилал дотроо өрсөлдөх боломжтой гэдгийг санаарай. Илүү унших эрх хүн бүрд бий.
Өмнөх марафонуудад барианд орох болзол нь 3 долоо хоногт хуваагддаг байсан бол энэ удаад болзолгүй гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл 7,7 хоногийн үгийн тооны болзол байхгүй бөгөөд зөвхөн 3 долоо хоногт нийт унших үгийн тоог зааж өгсөн байгаа.Тухайлбал, Багийн марафоны 300км буюу 300.000k төрөлд оролцох гэж байгаа бол Өдөрт 10000-14000 үгтэй 1 ном уншихад, та 21 хоногт хангалттай 300000 үгийн болзлоо биелүүлнэ гэсэн үг юм.
Багийн марафон гэдэг утгаараа хамгийн чухал зүйл бол багийн гишүүдийн оролцоо. Марафонд оролцогчид багаараа хэдэн км-т гүйхээ сонгоод гишүүн тус бүр тус км-н болзлоо хангаж ном уншина. Өөрөөр хэлбэл танай баг 10 км-т гүйхээр шийдсэн бол гишүүн тус бүр өдөрт 500-550 үгтэй нэг ном уншина гэсэн үг. Мөн багийн гишүүн тус бүр нэг номоо сонгоно тухайн номынхоо талаар Англи хэлээр ярьсан видео хийнэ. Ингээд багийн гишүүн тус бүр номоо уншиж, видеогоо хийснээр болзлоо хангаж бариандаа орно. Тиймээс гишүүд бие биеэ дэмжиж, бие биедээ шаардлага тавьж бариандаа орох нь багийн марафоны бас нэгэн чухал хэсэг билээ.
Ангилал бүрд болзлоо амжилттай хангасан нөхцөлд
Үндсэн хоёр болзлоо биелүүлсэн багууд амжилттай оролцсоноо баталгаажуулах сертификат, зохион байгуулагч, дэмжигч байгууллагын аль нэг эрхийн бичиг, гарын бэлгийн хамтраар хүлээн авах ба сертификатыг бид мэйлээр давхар илгээнэ.
Ангилал бүрд 3 Шилдэг баг буюу нийт 15 шилдэг багийг шалгаруулна
Шилдэг багуудыг 2-р болзол болох багийн видеонд нь үндэслэн хөндлөнгийн үнэлгээний баг шалгаруулна.
Өргөмжлөл сертификат, Зохион байгуулагч байгууллага болон дэмжигч байгууллагын нэрэмжит гарын бэлэг, шагнал
Онцлох багш төрөлд нийт 10 багш
Онцлох Анги хамт олон төрөлд нийт 30 анги
Болзлоо биелүүлж, амжилттай оролцсон клубийг “Онцлох клуб” төрөлд шалгаруулж алдаршуулан, зохион байгуулагч болон дэмжигч байгууллагын эрхийн бичиг, гарын бэлгээр шагнаж урамшуулна.
Онцлох байгууллага, хамт олон төрөлд нийт 3 байгууллага
Онцлох 3 байгууллагын хамт олныг шалгаруулж, алдаршуулан зохион байгуулагч болон дэмжигч байгууллагын эрхийн бичиг, гарын бэлгээр шагнаж урамшуулна.
СУПЕР ШАГНАЛ
Манлайлагч багш төрөлд шалгарсан 3 админ багшид БНХАУ-ын Бээжин хотод 2025 оны 6-р сарын 18-ны өдрөөс 22-ны өдрийн хооронд зохион байгуулагдах 31 дэх удаагийн Beijing International Book Fair-2025 (Олон улсын номын үзэсгэлэн)-д оролцох СУПЕР шагналын эрхийн бичгээр шагнана. (Үүнд: Book fair тасалбар, 2 талын онгоцны тийз, байрлах зочид буудлын өрөөний үнэ тус тус багтана)
Шинэлэг байдлаар, чөлөөтэй баг хамт олон болж бие биеэсээ суралцах боломжоор хангасан багийн марафоны талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл lingors.com/marathon вэб сайт болон www.facebook.com/lingors фэйсбүүк хуудаснаас аваарай.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!