Уншиж байна ...
Зураг
Зураг

ФОТО: Газар нутгийн бүрэн бүтэн байдал алдагдсан гэж үзсэн иргэд Төрийн ордон руу дайрав

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 11 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өөрсдийгөө Баянгол дүүргийн жижиглэн худалдаа эрхлэгчид гэж нэрлэсэн иргэд өнөөдөр Төрийн ордны зүүн хаалга руу дайрч, жагсаал хийв.

Тэдгээр хүмүүсийн төлөөлөл өөрийгөө жагсаал зохион байгуулагч С.Мишиг хэмээн танилцуулсан иргэн жагсаалын талаар ийнхүү тайлбарлалаа. 

Тэрбээр "Бид 2024 оны хоёрдугаар сарын 18-ны УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай уулзах шаардлага өгөөд хариу авч чадаагүй. Энэ шаардлагыг хариуг өгөхгүй байгаа учраас өлсгөлөн зарлаад 48 цаг болж байна. Шаардлагынхаа хариуг нэхэж бид өнөөдөр жагсаж, Төрийн ордон руу дайрах оролдлого хийлээ.

Бидний гол шаардаж байгаа зүйл бол Монгол Улсын газар нутгийн бүрэн бүтэн байдал алдагдлаа. Лиценз гэдэг нэрээр нэг аймгийн газрын нутгийн 30-50 хувийг гадаадын иргэдэд өгсөн байна. Жишээ нь, Хэнтий аймаг 115 мянган газар, Дорнод аймаг 250 мянган га газрыг, Сүхбаатар аймаг 100 гаруй мянган га газрыг лиценз хэлбэрээр олгосон байна. Хэдэн лицензийг аль Засгийн газрын үед олгосон мэдээллийг ил болгохыг шаардаж байна” гэв.

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг