ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатар “Хятадтай найрамдалт харилцаатай шилдэг хот”-оор шалгарчээ

Б.Манлай
2024 оны 11 сарын 20
iKon.MN
Зураг зураг

БНХАУ-ын Юньнан мужийн Кунминь хотод арваннэгдүгээр сарын 18-19-ний өдрүүдэд “Хятадын олон улсын найрамдалт хотуудын хурал 2024” арга хэмжээ зохион байгуулагджээ.

“Хятадын олон улсын найрамдалт хотуудын хурал 2024” арга хэмжээг зохион байгуулагч Хятадын гадаадтай харилцах найрамдлын нийгэмлэгийн ерөнхийлөгч бөгөөд Хятадын Олон улсын найрамдалт хотуудын нийгэмлэгийн тэргүүн ноён Ян Ванминь Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшинг хүлээн авч уулзаж, хотуудын хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.

Тус олон улсын хуралд дэлхийн 40 орчим улс, орны 120 муж, хотын 700 гаруй төлөөлөгч оролцож, “Технологийн шинэчлэл, ухаалаг хотууд”, “Хотын ногоон хөгжил, иргэдийн тав тухтай амьдрах орчин”, “Хотын түүх, соёл, өвийг хамгаалах”, “Тээврийн нэгдсэн сүлжээ болон хотын хөгжлийн бүтээн байгуулалт” гэсэн дөрвөн үндсэн хуралдааны хүрээнд харилцан туршлага солилцжээ.

Энэ үеэр Улаанбаатар хот “Хятадтай найрамдалт харилцаатай шилдэг хот” шагналыг гардаж авсан байна.

Улаанбаатар хот нь БНХАУ-ын Бээжин, Тяньжин, Хөх хот, Чуньчин, Чөндү зэрэг 10 гаруй хоттой харилцан ашигтай, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг олон салбарт өргөжүүлэн ажиллаж байгаа бөгөөд Улаанбаатар, Хөх хотууд нь 1991 онд анх “Найрамдалт харилцаа тогтоох тухай” санамж бичигт гарын үсэг зурж байсан түүхтэй гэж НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
11
Зураг
ЗӨВ, ГОЁ
10
Зураг
ХАХА
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
16 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Zochin [59.153.112.66] 2024/11/21
Ectoi Mon doo
0 | 0 Хариулах
Энхболд.х [24.12.190.193] 2024/11/20
Арилжаа наймаа нь гэж авах юм алгаа .Нэг бол идээд баас болдог ...эсвэл хульхи автобус ...бас агуулах цэвэрлэдэг жижиг машиныг гудамж цэвэрлэдэг машин гээд по хульху... хамаг мөнгийг нь хамж авсан ...яя
0 | 0 Хариулах
Шижир халх цустай билээ би [66.181.161.93] 2024/11/20
Дундад улсын ах нартаа баярлалаа, Чин гvрнээ санаж бна шvv. Оросуудаас бид нарыг авраач!
1 | 0 Хариулах
Зочин [66.181.185.197] 2024/11/20
Zvgeer hyatadtai nuhtsul bdlaa toitsood ebtei bh ni ulziitei sn hursh l bn
0 | 0 Хариулах
Хотын иргэн [202.131.249.106] 2024/11/20
ӨӨ муу хужаа гэдэг, юу ч хийж чадахгуй, гэрт нь өөрт нь байгаа юмаа хар! Хятадад үйлдвэрлэсэн бол гаргаад хая гэхэд чадахгуй юмнууд дүүрэн. Өө муу хужаа гэвэл "эх оронч" болчихдог дуракууд хар мянга.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.217] 2024/11/20
Сайхан! Утаатай ч гэсэн, овоо доо.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.185.223] 2024/11/20
Манай хотын дарга сүүлийн үед урд зүгт элэгтэй их бээжинсэг болоод байгаа даа
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.69] 2024/11/20
хятдын шахааны бүх зээлийн төслийг хэрэгжүүлж байгаа юм чинь аргагүйшд. МАН чинь хятдын нам болоод удаж байгаа.
1 | 1 Хариулах
Сатаан судлаач 👹 [78.129.186.51] 2024/11/20
20 минутын гяндан хотууд найрамдалтай болох нь уу 💩💩
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.210] 2024/11/20
Цаасан малгай өмсүүлж хөөрөгдөж Байгаад далаарна цэвэр тавилга дээ
2 | 2 Хариулах
Зочин [66.181.179.227] 2024/11/20
МЭРГЭЖИЛ МЭДЛЭГГҮЙН УЛМААС БИД УТААНДАА ХОРДОЖ ҮХЭЖ БАЙНАДАА БИДНИЙ ТАВИЛАН ЮМДАА
0 | 1 Хариулах
Зочин [45.117.35.38] 2024/11/20
Garuud neg unegui hool idej arhi uuj dailuulchaad irjee
1 | 1 Хариулах
Зочин [139.5.218.43] 2024/11/20
хятадтай найрамдалт утаат хот
1 | 1 Хариулах
Зочин [59.153.115.172] 2024/11/20
nuguu ugluu bur hyatdad durgui geed orildog oya moya nar n yagaad chimeegui bainaa
2 | 0 Хариулах
Зочин [66.181.185.223] 2024/11/20
Өвөөгийнхөө нутаг руу зайлсан бай даа хуяа минь ээ
0 | 1 Хариулах
kkk [202.55.191.130] 2024/11/20
kk nairamdaltai bas shildeg hort UTAATAI hot uu???!!! kkk
1 | 1 Хариулах