Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээллийг сонслоо.
Уг мэдээлэлд ахмад настны тэтгэврийн талаар:
Дээрх мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Идэрбат ахмад настны тэтгэврийн зээлийн асуудлыг тодруулав.
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: Ахмад настны тэтгэврийн зээл бол харгис тогтолцоо. Бүтэн хоёр жилийн хугацаанд гар дээрээ нэг ч төгрөг авахгүй болтол нь зээл өгдөг. Ийм зүйл монголд л байдаг юм байна. Түлэх түлээгүй, даралтын эмээ авах мөнгөгүй ахмадууд олон бий. Дэлхийд байхгүй тогтолцоог бид заавал байлгах шаардлагатай юу.
Өөртөө зориулах бага хэмжээний зээлийн эрхийг нь нээлттэй үлдээгээд бусдыг нь хаалттай байлгавал гэсэн бодол бий.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан: Ц.Идэрбат гишүүний хэлж байгаа үнэн. Нийт тэтгэвэр авагчдын 57 хувь нь доод хэмжээгээр тэтгэвэр авч байгаа. Тэгсэн хэр нь тэр тэтгэврээ зээлээд авчихдаг. Ахмадуудынхаа тэтгэврийг барьцаалаад машин аваад уначихдаг, сургалтын төлбөрөө төлүүлдэг, мал, хурдан морь авчихдаг угжны хурга шиг үе байж болохгүй.
Банкууд байж болох бүх аргаар мөнгө хүүлж байна. Одоо болох юм биш үү. Банкуудын таргалсан, ахмадуудын турсан хоёр яг тэнцэхээр болоод байна.
Бид энэ дээр дүгнэлт хийхгүй бол болохгүй. Төр л юм бол үүнд оролцох ёстой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!