Уншиж байна ...
Зураг
Зураг

БНЭУ-ын элчин сайд нүүрс тээвэрлэх асуудлаар УБТЗ-ын удирдлагатай уулзжээ

ikon.mn
2024 оны 11 сарын 19
IKON.MN
Зураг зураг

Энэтхэг улс коксжих нүүрснийхээ хэрэгцээг хангахын тулд импортын олон эх үүсвэртэй байхыг чухалчилж байна. Энэ хүрээнд Энэтхэгийн Засгийн газар Монгол Улсаас коксжих нүүрс импортлох сонирхол өндөр байгаа юм.

Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн зарим тэргүүлэх гангийн үйлдвэрүүдэд туршилтаар импортолж байгаа бөгөөд тус улсын Засгийн газар ойрын хугацаанд далайд гарцгүй Монгол Улсаас нүүрс импортлох ложистикийн гарц, гаргалгааг боловсруулна гэж мэдэгдсэн.

Энэ зорилгоор өнөөдөр Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд ноён Атул Малхари Готсурве УБТЗ-ын Нэгдүгээр орлогч дарга О.А.Казаковтой уулзаж УБТЗ-ын суурь бүтэц дээгүүр нүүрс тээвэрлэх асуудлаар санал солилцов.

зураг
 

Энэтхэг улс эхний ээлжид жилдээ 5 сая тонн коксжих нүүрсийг Алс Дорнодоор дамжуулан тээвэрлэх асуудлыг судалж байгаа аж. Уулзалтад ОХУ-аас Монгол Улсад суугаа Худалдааны төлөөлөгч М.В.Васильев болон УБТЗ-ын холбогдох албаны хүмүүс байлцлаа.

 

Эх сурвалж: “УБТЗ” ХНН

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.