Уншиж байна ...

Иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг маргааш болно

Б.Манлай
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Монголын Хуульчдын холбоотой хамтран иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулдаг. Энэ сарын өдөрлөг маргааш буюу арваннэгдүгээр сарын 20-ны өдөр 09:00-16:00 цагийн хооронд зохион байгуулагдана.

Иргэд Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төвийн:

  1. Дүнжингарав
  2. Драгон
  3. Мишээл
  4. Сэлбэ
  5. Баянгол
  6. Баянхошуу салбараас иргэний эрх зүй, захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүй болон гэр бүл, гэрээний эрх зүй зэрэг сэдвээр хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.

Мөн 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар холбогдож зөвлөгөө, мэдээлэл аваарай гэж НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.