Уншиж байна ...

Сургууль, эмнэлгийн мэдээллийг барьцаалж мөнгө олдог байсан Оросын иргэнийг Өмнөд Солонгосоос АНУ-д шилжүүлж өгчээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 цаг 32 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Сургууль, эмнэлгийн мэдээллийн санг барьцаалж мөнгө нэхдэг “ransomware” төрлийн кибер гэмт хэрэг үйлдэж байсан Оросын иргэнийг Өмнөд Солонгосоос шилжүүлж авснаа АНУ-ын хууль зүйн яам өчигдөр мэдээлжээ.

42 настай Евгений Птицын гэгч энэ этгээд Phobos нэртэй “ransomware” программын хэрэгсэл ашиглан ийм гэмт хэрэг үйлдэж, нийтдээ $16 саяыг олсон юм байна.

“Птицын болон түүний хамсаатнууд Phobos ransomware бүлэглэлийг удирдаж, АНУ болон дэлхийн бусад улс орнуудад 1,000 гаруй төрийн болон хувийн байгууллагын эсрэг кибер халдлага үйлдсэн юм. Тэд зөвхөн том компаниудыг төдийгүй сургууль, эмнэлэг, ашгийн бус зэрэг байгууллагуудыг хохирогчоо болгож байжээ” гэж хууль зүйн яамны төлөөлөгч Никол Аргентери мэдэгджээ.

Птицын 2020 оноос өөрийн Phobos системийг ашиглах эрхийг кибер гэмт хэрэгтнүүдэд санал болгож эхэлсэн байна. Үүнийхээ хариуд тэр олсон хууль бус орлогоос нь хуваалцдаг байжээ.

Хэрвээ түүний буруутай нь шүүхээр тогтоогдвол олон арван жилийн хорих ял сонсох юм байна.

 

Эх сурвалж: AFP