ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь Монгол-Солонгосын хамтарсан хурал болно

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 11 сарын 19
IKON.MN
Зураг зураг

Холидэй Инн зочид буудлын Их танхимд

09:00 цагт “Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” Монгол-Солонгосын хамтарсан хурал нь хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байна. 

Төрийн ордонд 

10:00-14:00 цагт УИХ дахь ажлын хэсэг, байнгын хороодын хуралдаан болно. 

Улаанбаатар хот дахь гаалийн газрын Материал импекс гаалийн хяналтын бүсэд 

10:00 цагт Гадаад худалдаа эрхлэгч ААН, иргэдэд “Цахимаар өөрөө мэдүүлэх”, Суудлын автомашины цаасгүй бүрдүүлэлтийн талаар нээлттэй хаалганы өдөрлөг болно. 

11-11 төвд

10:30 цагт Цахим хөгжил инновац харилцаа холбооны сайд Ц.Баатархүү 11-11 төвд ажиллана. 

“Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д

11:00 цагт Эко авто машин импортлогчдын холбоо, Авто худалдаа, машины бизнес эрхлэгчдийн холбооноос Улаанбаатарт улсын дугаар олгохыг хязгаарласан асуудлыг эсэргүүцэж мэдээлэл хийнэ.

11:30 цагт “Монголын жорлонгийн ууган” холбоо ТББ-аас Дэлхийн жорлонгийн өдөр: ЖОРЛОН бол ЭРҮҮЛ амьдралын эхлэл юм сэдвээр мэдээлэл хийнэ. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг