Уншиж байна ...
Зураг
Зураг

Б.Дөлгөөн: Авто замын ачааллаас хамаарч автобус нэг талдаа бөөгнөрөх, цагийн хуваарийн дагуу үйлчлэх боломжгүй болдог

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 11 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, гомдлыг Нийтийн Тээврийн Бодлогын Газрын/НТБГ/ фэйсбүүк хуудас болон 7004-4040 дугаарын утсанд 24 цагаар хүлээж авч буй.

Өнгөрсөн долоо хоногт тус газарт ирсэн нийт гомдлын дийлэнх хувийг "Цагийн хуваарь баримтлаагүй" эзэлжээ.

Уг асуудалд Нийтийн Тээврийн Бодлогын Газрын/НТБГ/ Зорчигч тээврийн хэлтсийн дарга Б.Дөлгөөн "Нийтийн тээврийн төлөвлөлтийн хүрээнд ажил үйлчилгээ бүрэн явж чадахгүй нөхцөл үүсээд байгаа. Энэ нь авто замын ачааллаас хамаарч тухайн чиглэлд явж байгаа нийтийн тээврийн автобус нэг талдаа бөөгнөрөх, төлөвлөсөн цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчлэх боломж бүрдэхгүй байна" гэж тайлбар хийв.

Иргэдийн зүгээс төв замаар уртын буюу Таван шар-Офицер чиглэлийн автобусыг богино эргэлтээр явуулах зохицуулалт хийх санал хэлдэг. Уг чиглэлийн автобус төв талбай, Багшийн дээдийн уулзварт түгжрэлд орж хотын зүүнээс баруун тийш явах иргэдэд хүлээлт үүсгэдэг байна.