Уншиж байна ...
Зураг
Зураг

"Нийтийн тээврийн үйлчилгээний талаарх санал, гомдол, мэдээллийг 7004-4040 дугаарт хүлээн авч байна"

Б.Манлай
2024 оны 11 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой дуудлага мэдээллийг 7004-4040 тусгай дугаарын утсаар болон www.ptd.ub.gov.mn, www.transport.ub.gov.mn цахим хуудсаар санал, мэдээлэл, гомдол, талархал гэсэн дөрвөн төрлөөр тус тус хүлээн авч байгааг НТБГ-аас мэдээллээ.

Иргэдийн санал, гомдол, талархал, мэдээллийг хүлээн авч холбогдох аж ахуйн нэгж байгууллага, хэлтсүүдэд шилжүүлэх, иргэдийг мэдээллээр хурдан шуурхай хангах, нийтийн тээврийн үйлчилгээний үйл ажиллагааг хэвийн явуулах чиглэлээр санал, гомдол хариуцсан долоон ажилтан өдөр бүрийн 07:00-21:00 цагийн хооронд ажиллаж байгаа юм байна.

Өөрөөр хэлбэл иргэд автобусанд эд зүйлээ орхисон, жолооч бүдүүлэг хандсан зэрэг мэдээлэл, санал гомдол болон талархлаа тус дугаарт хэлж болох нь.

Өдөрт 1,100 гаруй автобус нийслэлийн иргэдэд үйлчилж байгаа аж.