Уншиж байна ...

"Өнгөрсөн онд 108 тусгай дугаарт 111 мянга гаруй дуудлага бүртгэгдсэний 53 хувь нь хүүхэд хүчирхийлэлд өртсөн тухай байв"

Э.Тэмүүлэн, iKon.mn
11 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улс хүүхдийн эрхийг хамгаалах тогтолцоог бэхжүүлэх хууль тогтоомжийн хүрээнд шинэ хууль болон хуулийн шинэчилсэн найруулгыг хийж, эрх зүйн шинэ орчныг бүрдүүлсэн.

Энэ эрх зүйн шинэчлэлийн үр дүнд Монгол Улс хүүхдийн эсрэг хүчирхийллийг бүх орчинд хуулиар хориглосон дэлхийн 49 дэх орон болсон билээ.

Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга энэ оны есдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж байгаа юм.

Гэхдээ хүүхэд хамгааллын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, салбарын хүний нөөцийг чадваржуулах, хамтын ажиллагаа болон салбар дундын зохицуулалтыг сайжруулах, хүүхдэд үзүүлж байгаа үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэх хэрэгцээ шаардлага байгааг зохион байгуулагчид онцолсон..

Энэ хүрээнд "Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь" Монгол-Солонгосын хамтарсан хоёр дахь хурал болж байна.

Хоёр өдөр үргэлжлэх уг хурлаар хоёр орны хүүхэд хамгааллын тогтолцоо, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх арга зам, туршлагыг бодлогын хүрээнд болон хэрэгжүүлэлтийн түвшинд хэлэлцэж байгаа юм.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улс дахь хүүхэд хамгааллын өнөөгийн байдлын талаар ГБХНХЯ-ны мэргэжилтэн Ш.Азжаргал "2023 оны хүүхдийн тусламжийн тусгай дугаар 108-д нийт 111,223 дуудлага ирсний 53 хувийг зорилтот дуудлага эзэлж байна.
Мөн хүүхэд хамгааллын 10,436 хэргийг шилжүүлж, 84.4 хувь нь шийдэгдсэн байна.

Түүнчлэн өнгөрсөн оны байдлаар түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвөөр 806 хамтарсан багт 6,508 гишүүн ажиллаж, 4,205 кэйсийг шилжүүлсэн" гэж онцолсон юм.