Уншиж байна ...
Зураг
Зураг

Moody’s агентлаг ХасБанкны зээлжих зэрэглэлийг сайжрууллаа

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 11 сарын 19
Сурталчилгаа
Зураг зураг

Олон улсын үнэлгээний Moody’s агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг сайжруулахтай зэрэгцээд ХасБанкны зээлжих зэрэглэлийг мөн B2/тогтвортой болгон нэг шат ахиулан сайжрууллаа.

Moody’s агентлаг тайландаа “…Монгол Улсын гадаад өр төлбөрийн ачаалал буурч, өрийн болон төсвийн удирдлага сайжирснаас үүдэн улсын зээлжих зэрэглэлийг ахиулсан бөгөөд үүнтэй уялдан Монголын банкнуудын суурь зээлжих зэрэглэлд тогтоогоод байсан тааз дээшилснээр ХасБанкны зэрэглэлийг сайжрууллаа.” хэмээн дурдсан байна.

Ийнхүү зээлжих зэрэглэл сайжирснаар Монгол Улс руу чиглэх гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх, санхүүжилтийн зардал аажимдаа буурахад эерэг нөлөө үзүүлэх юм. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.