Уншиж байна ...
Зураг
Зураг

ГХЯ: Ойролцоогоор 10,000 гаруй монгол иргэн АНУ-д хууль бусаар оршин сууж байна

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 11 сарын 19
iKon.MN
Зураг зураг

АНУ-д хууль бусаар оршин сууж буй цагаачдыг албадан гаргах талаар тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд олонхын санал авсан Дональд Трамп мэдэгджээ. 

Одоогоор АНУ-д 11 сая хууль бус цагаач амьдардаг гэсэн албаны тоо баримт бий. 

Тэгвэл АНУ-д амьдарч буй монгол иргэдийн тоон мэдээллийг Гадаад Харилцааны Яамнаас тодрууллаа. 

Тус яамнаас "АНУ-д суугаа Дипломат төлөөлөгчийн газруудаас ирүүлсэн мэдээллээр яг одоо 43,510 монголчууд амьдарч байна. 

Харин хууль бусаар 10,000 гаруй иргэн оршин сууж байгаа гэсэн тойм тоо бий. Гэхдээ энэ нь багцаа тоо бөгөөд хууль бусаар оршин сууж байгаа иргэдийн тоог нарийн гаргах боломжгүй" гэв.