Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Төв аймгийн Лүн, Эрдэнэсант сум чиглэлийн замын зарим хэсэг эвдэрч, усанд автжээ

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 7 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

Цаг уур, орчны шинжигээний газраас ирүүлж байгаа мэдээгээр ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай, усархаг аадар бороо орох төлөвтэй байгаа тул иргэд тээвэрчид үер усны аюулаас болгоомжилж, амь нас, эрүүл мэндээ болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. 

2020 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 15:50 цагийн байдлаар Төв аймгийн нутаг дэвсгэр Баянхангай, Атар 13 гэх газар аадар бороо их орсны улмаас их хэмжээний ус бууж, Лүн, Эрдэнэсант сумын ойролцоох замын зорчих хэсэгт эвдрэл үүсэж, зарим хэсэгт зам хаагдаж зорчих хэсэг усанд автсан байдалтай байна.

ВИДЕО: Бичлэгийн эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

 

Гэрэл зургийн эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба
Гэрэл зургийн эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

Хөдөө орон нутагт зорчих зайлшгүй шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг шалгаж анхаарал болгоомжтой замын хөдөлгөөндөө оролцохыг ТЦА-наас анхаарууллаа.