Жил бүрийн наадмын өмнө Ерөнхийлөгч зарлиг гаргаж, улсдаа олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийн хөдөлмөрийг үнэлж Төрийн дээд шагнал, одон медаль хүртээдэг.
Эх сурвалжийн мэдээлснээр энэ жил дэлхий нийтэд коронавирусийн халдварын цар тахал тархсантай холбогдуулан олныг хамруулсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй тул шагнал олгох Ерөнхийлөгчийн зарлиг гараагүй байна.
Өөрөөр хэлбэл, шагнах иргэд бий ч цар тахал намжтал олгохгүй нь.
Түүнчлэн “Эхийн алдар” одонг цар тахал намжсан үед Ерөнхийлөгч зарлиг гарган, гардуулж өгөхөөр болсон юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!