Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

ТООЦООЛОЛ: Улаанбаатараас Баян-Өлгий аймаг хүртэл 27 цаг 50 минутын зайтай

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Е.Цолмон

Тээврийн цагдаагийн албанаас хот хоорондын зайг хэр хугацаанд туулах тооцооллыг хийжээ. 

Ингэхдээ нийслэл Улаанбаатар хотоос тухайн аймаг хүртэлх зай, жолоочийн амрах хугацаа болон тээврийн хэрэгслийн хурдад тулгуурласан байна. 

Тухайлбал, Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймаг хүртэл 1,760 км зайтай. Жолооч 70 км/цагийн хурдтай явж, 200 км тутамд 15 минут амарна гэж тооцвол 27 цаг 50 минутын дараа зорьсон газартаа хүрэх юм. 

Харин гадаад болон дотоодын жуулчид хамгийн ихээр зорчдог Хөвсгөл аймаг руу явахад 13 цаг 20 минут, Архангай аймагт аялж, зугаалах гэж буй бол замдаа 9 цаг 10 минутыг зарцуулахаар байна. 

 
Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба