2020/08/05
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,846.12₮
B30
УЛААНБААТАР
25°
|
16°
B30
УЛААНБААТАР
22°
|
14°
B30
УЛААНБААТАР
22°
|
12°
00:00
S29
16°
01:00
S29
15°
02:00
S29
15°
03:00
S29
14°
04:00
S29
14°
05:00
S29
14°
06:00
S30
15°
07:00
S30
16°
08:00
S30
17°
09:00
S26
18°
10:00
S26
19°
11:00
S26
20°

"Наадмын 3 тэрбум төгрөгийн төсвөөс өнөөдрийн байдлаар 1.6 тэрбумыг зарцуулахаар төлөвлөсөн"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын дэд дарга Ж.Батбаясгалан болон албаныхан өнөөдрийн мэдээллийн үеэр наадмын төсвийн талаар мэдээлэл өгөв.

Ж.Батбаясгалан "Баяр наадмын шагнал, урлаг соёл, ёслол хүндэтгэлийн арга хэмжээ, тохижилт үйлчилгээ болон хэв журам, аюулгүй байдлыг хангах онцгой байдлын зардал гардаг. Мөн иргэдэд хүргэдэг мэдээлэл, сурталчилгааны зардал гардаг" хэмээн товч тайлбарлав.

Гэрэл зургийг Mpa.mn

НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү “Үндэсний их баяр наадам нь өөрөө Баяр, наадмын тухай хуулийн дор хэрэгжүүлдэг арга хэмжээ.

2020 оны Төсвийн тухай хуульд баяр наадмыг зохион байгуулах зардлыг 3 тэрбум байхаар хуульчлан баталсан

Үндэсний их баяр наадмын бай, шагналуудын зардал ч хуулийн дагуу батлагдсан төсвөөрөө гарна.

Энэ жилийн онцлог нь цар тахалтай холбоотойгоор халдваргүйжүүлэлтийн зардал, газар нутгийн ариутгалд тодорхой хэмжээнд зардал гарч буй.

Мөн бид дэлхийд ганц Монгол наадмаа тал нутагт хэрхэн хийдэг байсан болоод хуучин уламжлал ямар байсныг иргэддээ болон дэлхийд танилцуулахын тулд энэ үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Өмнө жилүүдэд наадам гурав хоногийн дотор л зохион байгуулагдаг байсан бол энэ жил урлаг соёлын арга хэмжээ гээд наадмын бэлтгэл ажил эхлээд сарын хугацаа өнгөрч байна.

Өнөөдрийн байдлаар батлагдсан төсвөөс 1.6 тэрбумыг зарцуулахаар төлөвлөгдөөд зарим санхүүжилт гараад явж байна.

Үүнд наадмын өдрүүдэд хэв журам, онцгойгийнхоо ажилчдад ажиллах нөхцөлийг нь бүрдүүлэхэд шаардлагатай тээвэр, шатахууны зардал гээд бусад зардлууд багтсан” гэв.

График: Жил, жилийн наадмын төсөв

ВИДЕО:

https://www.facebook.com/Officialnews.UB/videos/889245881569725

 

 

x