Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар иргэд долдугаар сарын 11-16-ныг хүртэл тав хоног амарна.
Энэ хугацаанд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй болохыг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Харин долдугаар сарын 16-наас буюу Пүрэв гарагт 4,9-өөр төгссөн дугаартай автомашин замын хөдөлгөөнд оролцохгүй байж хэвийн горимд шилжинэ.
НИТХ-аас баталсан журмаар:
Хот, хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөн хэвийн үргэлжлэхийг холбогдох албаныхан онцлов.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!