Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг УИХ-д өргөн мэдүүлэх гэж байна

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 7 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу долоодугаар сарын 2-ны өдөр Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаарх саналаа холбогдох хуулийн төслүүдийн хамт Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлсэн билээ. 

Үндсэн хуулийн 39.3-т "Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ" хэмээн заасан байдаг.

Энэ дагуу Монгол Улсын Ерөнхий сайдаас Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр хүргүүлсэн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд яг одоо өргөн мэдүүлэх гэж байна. 

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг Ерөнхийлөгч УИХ-д өргөн мэдүүлснээр өнөөдөр 15:00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороо энэ асуудлыг хэлэлцэн, үргэлжлүүлэн 16:00 цагаас нэгдсэн чуулган хуралдах ажээ. 

Ийнхүү Засгийн газар хэдэн яамтай байх нь өнөөдөр тодорхой болох юм байна.