Улсын Онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ажилтан Б.Гандулам Үндэсний их баяр наадмаар орон нутгийн зам хаахгүй болохыг мэдээллээ.
Тэрбээр "Наадмаар орон нутгийн замын хөдөлгөөнийг хаах уу гэж иргэд ихээр асууж байна. Наадмаар зам хаахгүй гэдэг нь УОК-оос сая танилцуулсан мэдээллээр тодорхой болж байгаа" гэсэн юм.
УОК-ын өнөөдрийн хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын хэсэгчилсэн зэргийг 7 дугаар сарын 15-н хүртэл сунгахаар шийдвэрлэсэн билээ.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!