ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/17-НД НИЙТЛЭГДСЭН

Covid-19 өвчтөнүүдийн амийг хямд үнэтэй эмээр аварч болохыг туршилт харуулжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 6 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Их Британид хийсэн туршилтаар хямд үнэтэй, түгээмэл хэрэглэгддэг эм биеийн байдал нь хүндэрсэн Covid-19 өвчтөнүүдийн амийг аврахад үр дүнтэй болохыг тогтоожээ.

Уг эм нь үрэвлсийн эсрэг үйлчилгээтэй Dexamethasone юм. Оксфордын их сургуулийн судлаачид үүнийг коронавирусийн халдвартай хүмүүсийн амийг аврахад сайн нөлөөтэй гэж дүгнэсэн байна. Тус сургуулийн судлаачид анх удаа өнөөдөр өргөн ашиглагддаг эмийг Covid-19 өвчний эмчилгээнд үр дүнтэй гэж зарлаж байгаа нь энэ юм.

Тэд 2,104 өвчтөнд 10 өдрийн турш 6 миллиграммаар буюу бага тунгаар Dexamethasone эмийг өгсөн байна. Ингэхдээ ийм эм хэрэглээгүй 4,321 өвчтөний эмчилгээний үр дүнтэй харьцуулжээ.

Үр дүнд нь амьсгалын аппаратанд орсон өвчтөнүүдийн нас баралтын тоо гуравны нэгээр буурч, хүчилтөрөгчийн нэмэлт эмчилгээтэй хүмүүсийн үхлийн тоо 20 хувиар багассан байна.

Харин амьсгалын болон хүчилтөрөгчийн аппарат хэрэглэх шаардлагагүй буюу хөнгөн өвдсөн хүмүүст нөлөө үзүүлэхгүй байжээ.

Оксфордын эрдэмтэд туршилтынхаа үр дүнг удахгүй нийтэд дэлгэрэнгүй танилцуулахаар бэлдэж байгаа гэнэ. Харин энэ хооронд цаг алдахгүйн тулд Dexamethasone эмийг хүндэрсэн өвчтөнүүдийн эмчилгээнд “стандарт” болгон хэрэглэхийг эмч мэргэжилтнүүдэд уриалжээ.

“Одоохондоо үүнийг орлох үр дүнтэй эм олох маш хэцүү. Ердөө 50 паунд ($63) хүрэхгүй үнэтэй эмээр найман өвчтөний амийг аврах боломж олдож байна” гэж Оксфордын их сургуулийн анагаах ухааны профессор Мартин Лэндри ярьж байна.

Өнөөдөр зарим улсын эмч мэргэжилтнүүд Covid-19 өвчтөний эмчилгээнд вирусийн эсрэг үйлчилгээтэй remdesivir эмийг эдгэрэх хугацааг богиносгох зорилгоор хэрэглэж байгаа. Гэхдээ эрдэмтэд энэ эмний нөлөөний талаар өөр өөр байр суурьтай байгаа юм.

 

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
21
Зураг
ГАЙХМААР
14
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
2
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
18 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
зочин [202.126.88.177] 2020/6/17
эмчилгээний арга тодорхойгүй гэсэн шалтгаар, ковид-19 вирусын өвчлөлөөр далимдуулж зарим оронд дур, дураараа эмийн клиник туршилт хийж байна доо,
2 | 0 Хариулах
зочин [202.126.88.177] 2020/6/17
дексаметазонийг амьсгалын төвийг дарангуйлахаас сэргийлж хэрэглэдэг, анх оросын эрдэмтэд эмчилгээнд хэрэглэсэн, манайд практикт хэрэглэж байгаа арга, шинэ юм бишээ.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.182.215] 2020/6/17
Turshilt hiihq bol yaaj em gargaj avch, emchilgeeni arga bii bolgh ym? Maltaad bdgshu bur
0 | 0 Хариулах
oyun [103.80.211.220] 2020/6/17
угаасаа аль ч улсад уушги цочмогоор гэмтэх болон вирусийн гаралтай хатгааны үед хэрэглэдэг,манайд SARS-ын үед амжилттай хэрэглэж байв
1 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.34] 2020/6/17
ХАМБЫН ҮРЭЛ Ч БАС ЧИГ ОРГҮЙ ЮМ БИШ Л ДЭЭ. ГЭХДЭЭ ХЭЗЭЭ ХЭНД ЯМАР ТУНГААР ГЭДЭГ НЬ Л МАШ ЧУХАЛ. ЯГ Ч КОРОНАГ ЭДГЭЭХГҮЙ Ч КОРОНАГИЙН ХҮНДРЭХ ШИНЖ ТЭМДГИЙГ ДАРАХ ҮНЭ ХЯМД ОЛДОЦ ИХТЭЙ ГАРЫН ДООР БЭЛДМЭЛ ИХ ЧУХАЛ.
1 | 1 Хариулах
Зочин [49.0.212.45] 2020/6/17
юун тун. хамбкын үрэл энгэрт хармайдаа хадгалдаг хар үрэл. зүүдэг ч гэнэ үү, яадаг ч гэнэ үү мэдэхгүй ээ.
0 | 0 Хариулах
Зочин [49.0.212.45] 2020/6/17
хар санамж
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.109] 2020/6/17
Монголд ханиад хатгаа хүндэрсэн хүүхдэд энийг хийдэг шд
0 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.34] 2020/6/17
ДЕКСАМЕТАЗОНЫГ ТАРЬЖ Л БАЙЛАА. МЭДРЭЛИЙН СУДЛУУДЫН ҮРЭВСЛИЙГ ДАРАХ ЗОРИЛГООР. ГАР ЯНГИНААД МАШ ИХ ӨВДДӨГ БАЙСАН ЮМ. ҮР ДҮНТЭЙ ШҮҮ.
1 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.34] 2020/6/17
ҮРЭВСЭЛД УГ НЬ ТАВАН САЛААНЫ НАВЧ ИХ САЙН Л ДАА. ХАМГИЙН ГОЛ НЬ ЭМИЙН ЖУРМААР БУС УНД ЦАЙНЫ ЗОРИУЛАЛТААР ТОГТМОЛ ХЭРЭГЛЭЖ ЧАДВАЛ ИХ САЙН. АПТЕКТ ЗАРДАГ БЭЛДМЭЛИЙГ НЭГ ХҮН 3 ХОНОГТ ӨДӨРТ 3 УДАА ЦАЙ ШИГ ХЭРЭГЛЭЖ ЧАДВАЛ ИХ САЙН.
3 | 1 Хариулах
Зочин [66.181.161.66] 2020/6/17
англиар орчуулаад дэлхийн эрүүл мэндийн байгууллага руу явуулаачээ.энд сулиараад байхаар.
7 | 1 Хариулах
РАВДАН [66.181.160.34] 2020/6/17
ХАМГИЙН ГОЛ НЬ ӨӨРӨӨ ЭХЛЭЭД ҮР ДҮНГ НЬ ҮЗЭХ ЁСТОЙ.
0 | 1 Хариулах
Зочин [49.0.212.45] 2020/6/17
аптект зөгийн балтай хольцон байдаг. спиртэнд дарсан таван салаа байхаа больсон. уг нь тэр нь зүгээр байдаг. хийгээд үзье.
0 | 0 Хариулах
booon hair bna bitsta [192.82.71.191] 2020/6/17
mundag yum beeeeeeeeeee
2 | 0 Хариулах
Зочин [192.82.75.165] 2020/6/17
Harj l baisan em bn
2 | 0 Хариулах
Зочин [120.22.3.19] 2020/6/17
Энэ эм манай улсад байгаа юу
0 | 1 Хариулах
Зочин [202.55.188.36] 2020/6/17
Хаа сайгүй бий
2 | 0 Хариулах
Зочин [202.9.40.38] 2020/6/17
Харшил, уушигний багтраа /астма/ хөдөлсөн үед тариагаар хэрэглээд байдаг байхаа бас?
1 | 0 Хариулах