ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/11-НД НИЙТЛЭГДСЭН
Казахстанаас ирсэн нэг иргэн зорчигчдыг онгоцноос буулгах ажлыг саатуулсны улмаас цагдаагийн машин улаан бүс рүү нэвтэрчээ
iKon.MN
Гэрэл зургийн эх сурвалж: МХЕГ
Бүгд найрамдах Казахстан улсаас эх орондоо ирэхээр 1,000 гаруй иргэн хүсэлт гаргасныг үндэслэн зургаадугаар сарын 10-ны өдөр тусгай үүргийн нислэг үйлдсэн.
Уг нислэгээр өчигдөр орой 175 хүн эх орондоо ирсэн юм. Эдгээр зорчигчоос нэг нь албан хаагчдын тавьсан шаардлагыг эсэргүүцэж, зорчигчдыг буулгах үйл ажиллагааг 30-аад минут саатуулжээ.
Үүний улмаас цагдаагийн байгууллагын алба хаагчид улаан бүсэд нэвтэрч хэв журмыг сахиулсан хэмээн Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээлэв.
ВИДЕО:
https://www.facebook.com/mergejliinhyanalt/videos/289229315543887/
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
