ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/10-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсыг цэлмэг хөх тэнгэртэй болгох эрчим хүчний цэнэг хуримтлуулах систем 4 жилийн дараа бэлэн болно

ikon.mn
2020 оны 6 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг АХБ-ны Грэм Двайер

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Монгол Улсад хүчин чадлаараа дэлхийд хамгийн томд тооцогдох эрчим хүчний цэнэг хуримтлуулах систем суурилуулахаар болсон билээ.

Эрчим хүчний цэнэг хуримтлуулах систем нь хүчин чадлаараа дэлхийд хамгийн томд тооцогдохын зэрэгцээ хөгжиж буй бусад орнуудад байгаль орчинд ээлтэй цэвэр эрчим хүч ашиглах чиглэлд томоохон хувь нэмэр оруулах болно.

Байгаль орчинд ээлтэй эрчим хүч ашиглах талаар Монгол Улсад тулгамдаж буй сорилт

Хүн ам хурдацтай өсч, хөдөөгөөс хот руу чиглэх шилжилт хөдөлгөөн өсөн нэмэгдэхийн хэрээр Монгол Улсын хүн амзүйн бүтцэд өөрчлөлт бий болж байна. Улмаар өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний эрэлт, хэрэгцээг хэрхэн хангах тухай асуудал хурцаар тавигдаж байна.

Хотын захын гэр хорооллууд төвийн дулаан хангамжийн шугам сүлжээ зэрэг нийтийн аж ахуйн үйлчилгээнд холбогдоогүй байдгаас оршин суугчид хоол унд хийх, орон гэрээ халаахдаа түүхий нүүрс, хаягдал материал зэрэг хатуу түлш голчлон хэрэглэдэг.

Азийн хөгжлийн банк (АХБ)-ны хөгжиж буй гишүүн орнуудын дунд эрчим хүчний систем нь нүүрснээс хамгийн их хамааралтай байгаа нь Монгол Улс юм.

2018 оны байдлаар Монгол Улсын эрчим хүчний 80 гаруй хувийг хангадаг Төвийн Эрчим Хүчний Систем (ТЭХС)-д төвлөрүүлж буй нийт эрчим хүчний 93 хувийг нүүрс-шатаах замаар эрчим хүч гаргадаг дулааны болон цахилгаан станцуудаас нийлүүлж байв.

Энэхүү таагүй нөхцөл байдал нь агаарын бохирдлыг үлэмж нэмэгдүүлж хүн амын эрүүл мэндэд ноцтой сөрөг нөлөөлөл үүсгэх болсон. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ын судалгаагаар Улаанбаатар хотод 2.5 микрометрээс доош диаметртэй нарийн ширхэгт тоосонцор (PM2.5)-ын жилийн дундаж хэмжээ нь ДЭМБ-аас тогтоосон агаарын чанарын зөвшөөрөгдөх хамгийн бага стандартаас 6-10 дахин их байна. Ялангуяа цельсийн -40 хэм хүрч хүйтэрдэг өвлийн саруудад агаарын чанар үлэмж муудаж, бохирдлын хэмжээ хамгийн их болж нэмэгддэг.

Монгол Улсын эрчим хүчний салбар нь нийт ялгарч буй хүлэмжийн хийн гуравны хоёрыг үүсгэдэг. Дотоодод гүйцэтгэсэн тооцоо судалгаагаар хэрэв одоогийн чиг хандлага цаашид энэ хэвээр үргэлжилбэл хүлэмжийн хийн ялгаралт 2030 он гэхэд 51.5 сая тонн нүүрстөрөгчийн давхар исэл (НТДИ) болж нэмэгдэх бөгөөд хүлэмжийн хийн нийт ялгаралтад эрчим хүчний салбарын эзлэх хувь хэмжээ 81.5%-д хүрч өсөхөөр байна. Иймд Монгол Улс хүлэмжийн хийн ялгаралтыг 2030 он гэхэд 7.3 сая тонн НТДИ-ээр бууруулах зорилт тавьсан бөгөөд үүний дотор эрчим хүчний салбарт 4.9 сая тонноор, аж үйлдвэрийн салбарт 0.7 сая тонноор, тээврийн салбарт 1.7 сая тонноор тус тус бууруулахаар төлөвлөжээ.

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө нэмэгдэж, үүнтэй холбоотой асуудал хурцаар тавигдаж буй өнөө үед нүүрсээр ажиллах дулааны болон цахилгаан станцуудыг шинээр барих, хүчин чадлыг өргөтгөх төслийн санхүүжилтийн асуудал улам бүр хумигдмал бөгөөд хүндрэлтэй болж байна. Нэг талаас эрчим хүчний шинэ үүсгүүр барьж байгуулах, суурилагдсан хүчин чадлыг нэмэгдүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтууд саатах, цаг хугацааны хувьд хойшлох нөхцөл байдал үүсч байгаа бол нөгөө талаас цахилгаан эрчим хүчний эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдсээр байна. Үүнээс шалтгаалж олон жилийн турш ашиглагдсан, насжилт өндөртэй дулааны цахилгаан станцуудыг өвлийн оргил ачааллын үеэр хүчин чадлын 90-ээс дээш хувиар, өндөр ачаалалтай ажиллуулах шаардлага үүсдэг. Иймээс өвлийн улиралд үүсдэг оргил ачааллын үед эрчим хүчний хангамж нийлүүлэлтийн хомсдол бий болдог нь Монгол Улсад хамгийн тулгамдсан асуудлуудын нэг юм.

Монгол Улсын эрчим хүчний салбарыг байгальд ээлтэй болгож өөрчлөх нь

“АХБ-ны хөгжиж буй гишүүн орнуудын дунд Монгол Улс нүүрснээс хамгийн өндөр хамааралтай байгаа бөгөөд Монгол дахь хүлэмжийн хийн ялгаралтын гуравны хоёр нь зөвхөн эрчим хүчний үйлдвэрлэлээс бий болж байна” хэмээн АХБ-ны Зүүн Азийн газрын Ерөнхий захирал Жэймс Линч мэдэгдээд “Монгол Улсын эрчим хүчний салбарыг илүү байгальд ээлтэй болгохын тулд Засгийн газар нийт эрчим хүчний хэрэглээнд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэх, ялангуяа Монгол Улсын хувьд арвин их нөөцтэй, хөгжүүлэх боломж ихтэй нар, салхины эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээг нэмэгдүүлэхээр зорьж байна” хэмээн онцлон тэмдэглэв.

Монгол Улсад 2,600 гегаватт (гВт) нар, салхины эрчим хүчний эх үүсвэрийг суурилуулж ашиглах боломжтой. Энэ нь жилд 5,457 тераватт (тВт)-цаг байгальд ээлтэй цэвэр эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал гэсэн үг юм. Энэхүү нөөцөөр эрчим хүчний дотоодын хэрэглээг (2018 оны байдлаар 1.2 гВт орчим) бүрэн хангаад зогсохгүй эрчим хүч дамжуулах дэд бүтцийг оновчтой шийдсэн тохиолдолд Зүүн хойд Азийн бүс нутгийн эрчим хүчний эрэлтийг хангах боломжтой юм.

Засгийн газар Төрөөс эрчим хүчний талаар 2015-2030 онд баримтлах бодлогын хүрээнд эрчим хүчний системийн нийт суурилагдсан хүчин чадалд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээг 2023 онд 20%-д, 2030 онд 30%-д тус тус хүргэж нэмэгдүүлэх зорилт тавьсан байна.

"Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний арвин их нөөц боломж хэд хэдэн шалтгааны улмаас бүрэн ашиглагдаагүй хэвээр байна” гэж АХБ-ны Зүүн Азийн газрын Дэд бүтцийн тогтвортой хөгжлийн Хэлтсийн захирал Сужата Гупта хэлээд “Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл нь байгаль цаг уурын нөхцөлөөс хамаарч хэлбэлздэг тул үйлдвэрлэл, нийлүүлэлт болон эрэлт хэрэгцээ хоорондын зөрүүг тогтмол нөхөж байх шаардлага үүсдэг. Ялангуяа цахилгаан эрчим хүчний бусад эх үүсвэрээс түүнийг нөхөх уян хатан зохицуулалтын горим хэрэгцээтэй байна. Иймд Монгол Улсад тулгамдаж буй нэг чухал асуудал бол сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлд үүсдэг хэлбэлзлээс хамаарч эрчим хүчний нийлүүлэлтийг зохицуулах уян хатан горим бий болгох, түүнийг мөрдүүлэх явдал юм” хэмээн онцлон тэмдэглэв.

Эрчим хүчний нийлүүлэлтийг зохицуулах горимын нөөц хүчин чадал хангалттай түвшинд хүрсэн байлаа ч, Монгол Улсын эрчим хүчний зах зээлд нийлүүлэлтийг тогтвортой бөгөөд үр ашигтай хийх зохицуулалт, нийлүүлэлтэд нэмэлт дэмжлэг үзүүлэх үйлчилгээ дутагдалтай байна. Үүнээс шалтгаалж эрчим хүчний ачаалал бага байх үед түүнийг дагаж сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл шууд багасах таагүй нөхцөл байдал үүсч байна. Ингэснээр сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах хувийн хэвшлийн сонирхол буурах үр дагавар бий болж байна.

Монгол Улсыг ахин цэлмэг хөх тэнгэртэй болгох үйл ажиллагаанд АХБ дэмжлэг үзүүлж байна

Дээр дурдсан хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх үүднээс Монгол Улсын Засгийн газар цахилгаан эрчим хүчний цэнэг хуримтлуулах систем (ЦХС)-ийг Монгол Улсад анх удаа барьж байгуулан, суурилуулах тал дээр дэмжлэг үзүүлэхийг АХБ-наас хүссэн. Үүний дагуу 125мВт/160мВт-цаг хүчин чадалтай, дэвшилтэт технологи бүхий энэхүү цахилгаан эрчим хүчний ЦХС-ийг 2020 оны 4 дүгээр сард баталсан АХБ-ны 100 сая ам.долларын зээл болон Дэвшилтэт Технологийн Сангаас олгох 3 сая ам.долларын буцалтгүй тусламжаар тус тус санхүүжүүлэхээр болсон.

“Монгол Улсад барьж байгуулах цахилгаан эрчим хүчний ЦХС-ийн төсөл нь одоогоор дэлхийд хамгийн томд тооцогдож буй Австралийн Хорнсдэйл дэх ЦХС-ээс ч хүчин чадлаараа их байх юм. Иймд энэхүү төсөл нь эрчим хүчний салбараа хүлэмжийн хийн ялгаралт багатай, байгаль орчинд ээлтэй болгон хөгжүүлэхээр зорьж буй бусад хөгжиж буй гишүүн орнуудад үнэтэй туршлага, бодитой жишиг төсөл болох болно” гэж АХБ-ны Эрчим хүчний ахлах мэргэжилтэн, Төслийн багийн ахлагч Ацумаса Сакай онцолж байна.

Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ ТӨХК нь цахилгаан эрчим хүчний ЦХС-ийн өмчлөгч, үйл ажиллагааг нь зохицуулагч байх бөгөөд Төвийн Эрчим Хүчний Системд нийлүүлэгдэх эрчим хүчний тогтвортой, найдвартай байдлыг хангах ухаалаг сүлжээг бий болгоход голлох үүрэг гүйцэтгэх учиртай. Төсөл хэрэгжсэнээр эрчим хүчний салбарт дараах эерэг өөрчлөлт бий болох нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна. Үүнд:

Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, эрчим хүчний салбарыг байгаль орчинд илүү ээлтэй болгох: Төсөл хэрэгжсэнээр цахилгаан эрчим хүчний ЦХС нь сэргээгдэх эрчим хүчээр цэнэглэгдэж, оргил ачааллын үед цахилгаан дамжуулах сүлжээнд байгаль орчинд ээлтэй цэвэр эрчим хүч нийлүүлэхийн зэрэгцээ сэргээгдэх эрчим хүчний нэмэлт эх үүсвэр шинээр холбоход шаардагдах тохируулгын нөөцийг бүрдүүлнэ. Уг төсөл 2024 онд амжилттай хэрэгжиж дууссанаар жилд 44 гегаватт-цаг байгаль орчинд ээлтэй цэвэр эрчим хүч нийлүүлж, жил тутам Төвийн Эрчим Хүчний Системд 859 гегаватт-цаг сэргээгдэх эрчим хүчийг нэмэлтээр холбоход дэмжлэг үзүүлэх болно. Ингэснээр 2025 он гэхэд нүүрстөрөгчийн давхар ислийг жилд 842,039 тонноор бууруулах боломж бүрдэх юм.

Эрчим хүчний хангамж, нийлүүлэлтийн найдвартай ажиллагааг бэхжүүлэх: Уг ЦХС нь эрчим хүчний хангамж гэнэт тасалдаж зогсох зэрэг онцгой нөхцөл байдал үүссэн үед ашиглах нөөц үүсгүүр болох учраас өвлийн улиралд цахилгаан эрчим хүчний нийлүүлэлт болон дулааны хангамж тасалдах боломжит эрсдэлээс бүрэн хамгаална.

Сэргээгдэх эрчим хүчний салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих: Эрчим хүчний үр ашигтай зах зээлийн загварыг хөгжүүлэх, эрчим хүчний нийлүүлэлтэд нэмэлт дэмжлэг үзүүлэх үйлчилгээний үндсэн чиглэлийг боловсруулах, гуравдагч талын нийлүүлэх эрчим хүчний тохируулгын нөөцийг ашиглах зэрэгт төслийн зүгээс Засгийн газарт чухал дэмжлэг үзүүлэх болно. “Ингэснээр Монгол Улсын эрчим хүчний зах зээлийг өнөөгийн зохицуулалттай үйл ажиллагаанаас зах зээлийн зарчимд суурилсан үр ашигтай тогтолцоонд шилжүүлэх замаар салбарын үр ашгийг дээшлүүлэх тал дээр томоохон түлхэц болно. Энэхүү тогтолцоог бүрдүүлсэн үед хувийн хэвшилд суурилсан цахилгаан эрчим хүчний ЦХС-үүдээс эрчим хүчний нэмэлт дэмжлэг үзүүлэх үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэх бөгөөд ингэснээр сэргээгдэх эрчим хүчний хөгжлийг хурдасгах, эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг сайжруулах ач холбогдолтой.” хэмээн АХБ-ны Эрчим хүчний ерөнхий мэргэжилтэн Шигэрү Ямамура онцлон тэмдэглэв.

АХБ-наас эрчим хүчний салбарын үр ашгийг сайжруулах хүрээнд Засгийн газарт үзүүлж буй өөр нэг чухал дэмжлэг бол 2019 оны 12 дугаар сараас хэрэгжүүлж буй эрчим хүчний ухаалаг систем хөгжүүлэх техник туслалцааны төсөл юм. Энэ төслийн хүрээнд үйлдвэрлэлийн автомат хяналт, эрчим хүчний дэвшилтэт зохицуулалтын чиглэлээр холбогдох ажлууд хийгдэж байна.

АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандран Монгол Улсын эрчим хүчний салбарт томоохон шинэчлэл, шилжилт, өөрчлөлт ирж буйг хэлээд “Төсөл амжилттай хэрэгжиж дууссанаар сэргээгдэх эрчим хүчний арвин их нөөц, боломжийг ашиглах боломж бүрдэж, хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах замаар эрчим хүчний салбарыг байгаль орчинд илүү ээлтэй болгоход бодитой ахиц дэвшил гарна гэж үзэж байна. Ингэснээр Монгол Улсын хот суурин газруудын агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэх, Монгол Улсыг ахин цэлмэг хөх тэнгэртэй болгох боломж бүрдэх юм. Энэ нь Монгол Улсын эрчим хүчний салбарт төдийгүй ард иргэдийн амьдралд бодитой эерэг өөрчлөлт авчирна” гэж онцлон тэмдэглэв.

 

Эх сурвалж: Азийн Хөгжлийн Банк

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
31
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
2
Зураг
ГАЙХМААР
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
24 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.55.188.44] 2020/6/12
super гүрнүүд туршаагүй байхад дэмий байхаа
0 | 1 Хариулах
Зочин [67.201.33.43] 2020/6/11
Орос улс Монгол улсыг өөрсдийн эрчим хүчний хараат хэвээр байлгахын тулд янз бүрийн арга хэрэглэдэг тул энэ удаад ч анхаарах хэрэгтэй.
3 | 0 Хариулах
Зочин [64.119.24.181] 2020/6/10
Үүлээр хур тундас ирдэг, байнга цэлмэг бна гдг сайн зүйл огт биш
0 | 1 Хариулах
Зочин [202.55.188.93] 2020/6/11
Энэ нь утааг бууруулна гэсэн утгаар хэлсэн байх
0 | 0 Хариулах
Зочин [202.9.47.15] 2020/6/10
Зээл бол хэрэггүй. Зээл төлж дуусах гэсээр байтал муудах ч юм билүү? Тэгээд ч асар их талбай хэрэгтэй болно шүү дээ? Усан станци баривал ядаж л усан сангий усыг нь ашиглах болно
0 | 2 Хариулах
Зочин [202.131.229.50] 2020/6/10
Hujaa hun bichee yu da Mongol uls tselmeg monh hoh tengertei shuu
1 | 2 Хариулах
Зочин [64.119.24.181] 2020/6/10
Тэнгэр байнга цэлмэг бна гдг муушдээ, хур тундас бхгүй хуурай гантай, мал тарга авахгүй, газар тариалан олигтой ургахгүй, ундны ус татарч гол мөрөн ус нь багасна.
1 | 0 Хариулах
Зочин [64.119.23.172] 2020/6/10
Manaih shig huren nuurseer bayan ornii huvid nuursnii dulaanii tsahilgaan stants hamgiinshaigtai huvilbar yumdaa. Uurhai, dulaanii stants, teeverleh ded butest geed l uchnuun ajliin bair bii bolno. Hulemjiin hii geed gadnaas shahalt ireh baihldaa. Gehdee uildverlel baihgui manai huvid 1 hund noogdoh hulemjiin hiin yalgaruulalt undur hugtei orbuudiihaas hamaagui baga baih yostoi. Uugeer n bairtsaj baigaad heden tom dulaanii stants, achaalal tohiruulah usan tsahilgaan stantstai bolood avah heregtei
0 | 1 Хариулах
Зочин [64.119.23.172] 2020/6/10
Tseneg hurumtluur ug n saihan l daa. Gehdee ahiglaltiin zardal mash undur. Manaih baitugai undur hugjiltei ornuud ch undur zardlaad bolood hereglrhgui baigaa. Zai huraaguuriin ashigltiin hugatsaa bogino tul heden jil bolood solino orchin dulaahan baih yostoi tul halaalt heregtei zun heterhii haluun baij bolohgui tul hurgult shaardagatai, agaarjuulaltuin system shaardagatai, ashiglaltaas garsan zaig yah ve geed mash ih undur zardal garna
0 | 0 Хариулах
Монгол санаа [202.9.40.119] 2020/6/10
Манай улс усан цахилгаан станц байгуулах гээд байдаг нь энергийн системээ тогтворжуулах үндсэн шаардлагаас үүдэлтэй гэж ойлгосон. Мэдээж байгаль орчинг чийгшүүлэх гэх мэт хаялага давуу талууд гарч ирэх л байх. Гэхдээ оросууд дургүйлэхээд цэргийн мөргөлдөөн гарах эрсдэлтэй энэ тэр гээд бичээд байгаа. Бид заавал хөршүүдтэйгээ муудаж тэднээс хамаг юм боллоо гэж барьхрахын оронд энэ мэт шинжлэх ухаан, технологийн хөгжилд суурилсан шийдлүүдийг эрэлхийлж байвал хаа хаанаа win win.
1 | 0 Хариулах
Зочин [139.5.218.252] 2020/6/10
Бидний халааснаас Сэргээгдэх Эрчим хүчийг дэмжих гэсэн төлбөр авдагаа болиочээ!!! Хувийн компанийг дэмжиж бидний хэрэглэсэн цахилгааны төллбөр дээр нэмж төлбөр аваад байх юм. Энэ бол хууль бус дээрэм. Ийм шийдвэр гаргасан гаргуулсан бүгдийг шалгадаг газар нь шалгаач ээ
2 | 0 Хариулах
hm [122.201.31.230] 2020/6/10
Сэргээгдэх эрчим хүчээ илүү ашиглахын тулд усан цахилгаан станц юмуу цэнэг хураагуур зайлшгүй хэрэгтэй. Оросууд УЦСын төслүүдийг гацаагаад байгаа учраас яалт ч үгүй энэ нь одоогоор хамгийн зөв шийдэл.
4 | 0 Хариулах
Зочин [202.126.89.89] 2020/6/10
Энэ бол Эгийн болон Шүрэнгийн УЦС-ууд хэзээ ч баригдахгүй болсны баталгаа. Орос пиздецүүд биднийг хорлочихлоо. Цэнэг хуримтлуулах систем бол хэрэгтэй, гэхдээ яасан ч УЦС-ыг гүйцэхгүй. Учир нь системийг ашиглах тутам зай хураагуур нь муудна, түүнийг солих нь асар их зардалтай.
3 | 2 Хариулах
Зочин [174.192.77.246] 2020/6/10
Battery nii vne svvliin 6 jild 50 aas ilvv huwi hyamdarsan!!! Tsaashid ch hyamdrana! Battery n amidrah hugatsaa ( nasjilt, olon dahin tsenegleh) urtssan!!!
0 | 2 Хариулах
Зочин [66.181.164.52] 2020/6/10
Сэргээгдэх эрчим хүчинд хэдэн төг татаас таны тогны мөнгөн дээр гарсан бэ? Монгол GDP хэд вэ? Нүүрс кг нь хэд вэ бод бод
0 | 4 Хариулах
Зочин [174.192.77.246] 2020/6/10
Orosoos jil bvr undur vnetei erchim hvch hudaldaj awsanaas dr. Alsdaa vr ashigaa ugud ehleheer vne ni buurna! Bid oros ru olon terbum dollar ursgahaa bolino!!!
3 | 0 Хариулах
Зочин [66.181.161.2] 2020/6/10
Эрчим хүчний эх үүсвэр гаргагч станци чухал болохоос акумлятор хэрэггүй. Дараа нь үр ашиггүй өр болно. Туршилт хийж байгаа юм уу.
1 | 5 Хариулах
Зочин [202.126.90.102] 2020/6/10
Нарны зай хураагуур нэвтрүүлж л байгаа бол цхс хажуугаар нь заавал барьж байгуулах ёстой. Өдрийн цагаар цахилгааны хэрэглээ бага. Эсрэгээрээ үдэш болоход хэд дахин өсдөг. Цхс нь өдрийн цагаар нарны зай хураагуураас цэнэг хуримтлуулж шөнөдөө дцс ийн ачааллыг бууруулах гол хөшүүрэг нь юм шдэ.
2 | 0 Хариулах
Зочин [202.131.227.82] 2020/6/10
ЕР НЬ БОЛ ХӨГЖИЛ БУУРАЙ, ХӨГЖИНГҮЙ ОРОНД ТУРШИЛТ МАЯГААР ШИНЭ ЗҮЙЛҮҮДИЙГ НЭВТРҮҮЛДЭГ БИЗ, АФРИКТ БОЛ ВАКЦИНЫГ МАШ ИХ ТУРШДАГ ГЭСЭН.
5 | 6 Хариулах
Зочин [150.129.142.185] 2020/6/10
erchim huch vakcinaas shaal oor zuil
3 | 1 Хариулах
Зочин [66.181.184.59] 2020/6/10
Тэнэг шаар вээ
0 | 0 Хариулах
Зочин [139.5.218.102] 2020/6/10
Соронзон генератор инженер Нацагнямын бүтээл
0 | 0 Хариулах
зочин [192.82.75.157] 2020/6/10
туршилт байх магадлал маш өндөр. 50мвт батерай хуримтлуур дэлбэрсэн тохиолдол гадаад улсад бий. сургаар бол дэлбэрч шатсан хуримтлуурыг гүйцэтгэсэн компани манайд нутагт хийх гэж байгаа гэсээ
1 | 1 Хариулах
Зочин [202.9.40.119] 2020/6/10
Австрали улсад Элон Маскийн шийдлийг амжилттай нэвртүүлсэн туршлага хүртэл байна.
1 | 0 Хариулах