Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын эргэн тойронд хийгдэж буй дэлхийн улс, орнуудын тандалт судалгааны тоймыг мэдээлж буй.
Уг өвчний эргэн тойронд хийгдэж буй тандалт, судалгааны тоймын 19 дэх дугаарт дараах судалгаануудыг онцолсон байна.
1. Чикаго хотын Нордвестерн их сургуулийн судалгаагаар коронавируст халдвараар өвдсөн 16 эхийн ихсэнд тромб (цусан бүлэн) үүссэнийг илрүүлжээ.
Иймд судлаачид COVID-19-тэй эмэгтэйн жирэмсний хяналтыг сайжруулахыг зөвлөжээ.
2. Ухань хотын эрдэмтдийн судалгаагаар залуу хүмүүст коронавирусийн эмнэл зүйн шинж тэмдэг бүдэг балархай, элэг уушгиний эсийн гэмтэл бага байгааг тогтоожээ.
3. Америк болон Канадын хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн 4-16 насны коронавируст халдвартай 48 хүүхдийн:
Харин тэдний эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн хугацаа 3-9 хоног байсан аж.
Хүүхэд хавсарсан өвчтэй байх нь коронавируст халдварын үед анхаарах чухал хүчин зүйл гэж судлаачид үзжээ.
4. Италийн Бергамо хотын эмч нар коронавируст халдвартай хүүхдүүдийн дундах Кавасаки төст өвчнийг өмнө нь энэ өвчнөөр өвдсөн хүүхдүүдтэй харьцуулжээ.
Ингэхэд коронавируст халдвар авсан кавасаки төст өвчтэй хүүхдүүдэд зүрхний үнхэлцэг хальсны үрэвсэл болон зүрхний булчингийн эмгэг, залгиур эсийн (макрофаг) идэвхжлийн хам шинж өндөр хувьтай бүртгэгджээ.
Энэ нь судасны бүлэн болон үрэвслийн шинж тэмдэг давамгайлж байгаагийн илрэл гэжээ.
5. ОХУ-д коронавируст халдварын эсрэг “Афифавир” эмийг дотооддоо хангасны дараа экспортлохоор төлөвлөж байгаа талаар тус улсын шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн К.Дмитриев мэдээлэв.
Уг эм томуугийн хүндрэлийн үед хэрэглэгдэж байсан “Фавипиравир” эмэнд суурилсан бөгөөд 3-р шатны клиник туршилтаар гаж нөлөө илрээгүй тул аюулгүй хэмээн үзжээ.
6. Харвардын Анагаах ухааны сургуулийн Дерматологийн тэнхимийн судалгааны баг COVID-19-өөр хөнгөн хэлбэрээр өвдсөн залуучуудад хөл, гарын хурууны хэсгээр арьсны эмгэг (COVID Toes) илэрч буй талаарх судалгааны дүнг нийтэлжээ.
Судалгаанд хамруулсан 17-38 настай 505 өвчтөний 63 хувьд нь арьсны эмгэг 14 хоногийн турш илэрсэн байна.
Иймд судалгааны баг залуучуудад хандан гар болон хөлний арьсаа ажиглан, өнгө нь хөхөрч хувирах, арьсны эмгэгийн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд өөрийгөө тусгаарлах, COVID-19-ийн шинжилгээ өгөхийг зөвлөжээ.
Эрүүл мэндийн яамны ашигласан эх сурвалж:
1. https://www.eurekalert.org/pub_rel…/2020-05/nu-pfc052220.php
2. https://jamanetwork.com/…/jamanetworkop…/fullarticle/2766237
3. https://jamanetwork.com/…/jamapediatrics/fullarticle/2766037
4. https://www.thelancet.com/…/PIIS0140-6736(20)31103…/fulltext
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!