Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/05-НД НИЙТЛЭГДСЭН

World Wine ХХК хоол үйлдвэрлэлийн салбарт ISO 22000 стандартыг хэрэгжүүллээ

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 6 сарын 5
Сурталчилгаа
Зураг зураг

Дарсны соёлыг Монголд анхлан нэвтрүүлсэн World Wine компанийн VineYard ресторан нь Чанарын удирдлагын тогтолцоо болон Хүнсний аюулгүй байдлын ISO 22000:2018, ISO 9001:2015 олон улсын стандартуудыг салбартаа анх удаа амжилттай нэвтрүүлж, гэрчилгээгээ хүлээн авлаа.

 

Монгол улсын хэмжээнд ISO 22000 стандартыг нэвтрүүлсэн хүнс үйлдвэрлэлийн олон газрууд бий. Гэхдээ хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбартаа VineYard ресторан анхдагч боллоо. Дэлхийн олон улсын хүнсний аюулгүй байдлын ISO 22000:2018 нь түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтээс эхлэн хадгалах, бэлтгэж боловсруулах хүртэлх үйл ажиллагаа, мөн хоол бэлтгэлийн тоног төхөөрөмж, ариутган цэвэрлэх хэрэгсэл зэрэг өргөн хүрээг бүхэлд нь хамардаг. Өөрөөр хэлбэл, хүнсний аюулгүй байдлын тухай энэхүү олон улсын стандарт нь чанартай, эрүүл хүнс ашиглан хамгийн зөв технологийн дагуу боловсруулалт явуулж буй хоол, хүнс үйлдвэрлэгчдэд олгодог чанарын баталгаа юм.

 

Олон жилийн туршлага, хичээнгүй тууштай хөдөлмөрийн үр шимээр хүртсэн энэхүү чанар, стандартын гэрчилгээ тэдний ажлыг үнэлэх гол шалгуур гэхэд хилсдэхгүй билээ. Хэдийгээр дэлхий дахинаа цар тахал дэгдэж, бизнес, үйлчилгээний салбарууд хүнд нөхцөлд ажиллаж байгаа ч ашиг, орлогоос илүүтэй үйл ажиллагааны чанартаа анхаарч баталгаат хоол хүнсээр үйлчилж буй VineYard Vinotage ресторанд талархал илэрхийлье.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.