ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Бурхан багшийн Их дүйчин өдөр 10 хар нүглийг тэвчиж, 10 цагаан буяныг туурвих учиртай"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 6 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу Билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15-н энэ жил зургаадугаар сарын 5-нд тохионо. Хуулийн дагуу бүх нийтээрээ амарна.

Үүнтэй холбоотойгоор МБШТ Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц мэдээлэл өгч байна.

ШУУД ҮЗЭХ:

Бурхан багшийн Их дүйчин өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх болсон түүх

Бурхан багшийн их дүйчин өдрийг Азийн бурхны шашинтай орнууд 2,000 жилийн тэртээгээс тэмдэглэн иржээ. 

Харин бурхны шашин Азид 20 дугаар зууны эхэн үеэс оршин тогтнож ирсэн түүхтэй.

Тодруулбал, 19 зуунд улс, орнууд нэгнээ колоничилдог байдал үгүй болж, тус тусынхаа тусгаар тогтнолын байдлаа олж авсан.

Тухайн үед Азийн орнуудын улс төрийн нөхцөл байдал нь харилцан адилгүй, ихэнх улсад хатуу дэглэмт нийгэм зонхилдог байсан учраас бурхан багшийн тухай ойлголт тийм ч тод байгаагүй аж.

Харин 20 дугаар зууны үеэс хүмүүс бурхны шашны талаар илүү мэддэг болж, улмаар 21 дүгээр зуунд Бурхан багшийн ариун сургааль, энэрэл нигүүлсэл, энх тайванч байдал болоод шашин шүтэх эрх чөлөөг дэлхий ойлгож эхэлжээ.

1999 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас Бурхан багшийн Их дүйчин өдрийг олон улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлж байхаар шийдвэрлэсэн байдаг.

Харин манай улсын хувьд, 300-400 жилийн тэртээгээс энэ өдрийг тэмдэглэж иржээ.

Бурхан багшийн Их дүйчин өдөр гурван том тэмдэглэлт явдал давхацдаг

Бурхан багшийн их дүйчин өдөр Бурхан багшийн амьдралын гурван том тэмдэглэлт явдал давхацдаг.

Тодруулбал:

  1. Бурхан багш эхийн хэвлийд оршсон,
  2. Номоо номлож хутгийг олсон,
  3. Нирваан дүрийг үзүүлсэн гэх гурван том цаг хугацаа нэг өдөр давхацдаг учраас Их дүйчин хэмээн нэрлэдэг. 

Энэ өдөр буян хурааж, сайн үйл хийхэд буян арвиждаг гэж үздэг учраас хүн бүр сэтгэлээ ариун байлгаж, буян хураах үйлд оролцдог байна.

Бурхан багш энэрэл хайр, нигүүлсэл түгээн дэлгэрүүлж, ертөнцийн бодит оршин тогтнолыг одоогийн шинжлэх ухаан байгаагүй үед тайлбарлан номложээ.
Тухайн өдөр ямар үйлийг цээрлэж, ямар үйл хийх хэрэгтэй вэ?

Бурхан багшийн Их дүйчин өдөр 10 хар нүглийг тэвчиж, 10 цагаан буяныг туурвих учиртай.

Бие, хэл, сэтгэл гурвын буруу явдлаас болж л жаргалтай амьдралынхаа төлөв түвшин байдлыг алддаг.

10 хар нүгэл дотор, уур омог, хүсэл тачаал тэргүүтэй маш олон үйл багтдаг бөгөөд тухайн өдөр хэрүүл тэмцэл хийх, хулгай хийх, амьтны амь таслах, өс хонзон санах, бусдыг доромжлон гүтгэх, өгөөгүйг авах зэрэг үйлийг цээрлэдэг. 

Өгөөгүйг авах нүгэлд, засаг төр, албан байгууллагаас хээл, хахууль авч байгаа үйлдэл тооцогдоно гэдгийг Тэргүүн хамба Д.Чойжамц онцолж байв.

Мөн тэрбээр "Хэлээр хийдэг нүгэл болох хов жив, хараал, хэрүүл, бусдыг гомдоох, дээрэлхэж доромжилсон хэрцгий үгсийг тус өдөр тэвчиж, аль болох хүнд сайн сайхан үгийг хэлж байх учиртай.

Одоо сонгууль ойртож байгаа учир хар Пи-Ар тэргүүтэй муу, муухай үг хэл, үйлийг маш ихээр тэвчих ёстойг сануулах нь зүйтэй.

Учир нь хүмүүс нэгнийгээ олны өмнө тэгж харлуулж, гүтгэн, гутаан доромжлох нь хэзээ ч сэтгэлээс нь арилахгүй өс хонзон тогтоож байдаг. Тэр өс хонзон нь цааш үргэлжилж, Монголыг нийгмээр нь эвдэх ч аюултай.

Бурхан багшийн Их дүйчин өдөр ядаж дээрх үйлүүдийг тэвчиж, бусад үед ч уг өдрөөр жишээлж сайхан амьдарцгаая гэсэн гэгээлэг бодлыг л тээх хэрэгтэй" хэмээн захисан юм.

Сахил сахих нь бие, хэл, сэтгэлийн муу үйлийг номхотгох нэг арга

Бурхан багшийн Их дүйчин өдөр муу үйлийг хийхгүйн тулд нэг өдрийн сахил сахидаг.

Ингэхдээ, өглөөнөөс эхлээд орой болтол 10 хар нүглийг хийхгүй хэмээн сэтгэлдээ амлан цагаан хоол идэх, мацаг барих зэрэг олон аргаар сахиж болдог аж.

Сахил сахих нь бидний амьдралыг доройтуулах бие, хэл, сэтгэлийн муу үйлийг номхотгож, буяны зүгт хандуулах аргын нэг хэлбэр.

Мөн энэ нь бурхан багшийн үйл намтрыг өөрийн бие дээр хэрэгжүүлж, бусдад хөнөөлгүй байхад суралцаж буй үйл хэрэг хэмээн ойлгож болох юм.

Сахил сахихын цаана төгс гэгээрэлд хүрч, бурхны хутагийг ч олж болох гүн гүнгий утга оршин байдаг тухай ч Тэргүүн хамба Д.Чойжамц тайлбарлаж байлаа.

Бурхан багшийн Их дүйчин өдөр бие, хэл, сэтгэлээ шинжих боломжийг олгодог

Сэтгэл гэдэг зүйл дээр л хүмүүний аливаа үйл хэрэг тогтож байдаг.

Тэр дундаа бусдыг хорлох гэсэн хомхой санаа, буруу үзэл нь сэтгэлээс гарч буй нүгэл бөгөөд хомхой сэтгэл үүсэн бий болж, хүчээ авснаар л бие, хэлийг хөдөлгөж, болохгүй бүх муу муухайг хийн, гэгээлгийг унтраахад хүргэдэг аж.

Харин Бурхан багшийн Их дүйчин өдөр ийм муу үйлийг тэвчиж, сайн үйл хийх явдал нь өөрийгөө бусармаг зүйлд холилдсон эсэх, бузар нүгэл үйлдэж байгаа эсэхээ ажиглах боломж олгож байна.

Тухайн өдөр нүглийг тэвчиж буйгийн хамгийн гол нь утга нь, гагцхүү бусад өдрүүдийг ч энэ өдрөөр жишин ямагт ч муу, муухай үйлээс өөрийгөө сахин хамгаалж явах учиртайг сануулахад оршино.
Аливаа баяр, ёслолын утга учирт нь нийцүүлж тэмдэглэх учиртай

МБШТ Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц Бурхан багшийн Их дүйчин өдрөөр жишин Монголын бүх баяруудыг зорилгод нь нийцүүлэх тэмдэглэхийг уриалсан юм.

Энэ тухай тэр хэлэхдээ "Бид эмэгтэйчүүдийн баяр, наадам, цагаан сар гэх мэт олон баярын утгыг алдагдуулж байна.

Тухайлбал, монгол түмний “Эмэгтэйчүүдийн баяр” гэж нэрийддэг Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн гол утга нь хуучны нийгэмд тэдний алдагдсан олон эрх, эрх чөлөөг сануулахад оршдог.

Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүдийг эр хүнээс ялгаагүй тэгш эрхтэй хүн гэдгийг л ойлгуулах гэсэн тэмдэглэлт өдөр.

Бурхан багшийн сургаалд ч эмэгтэй хүний бие, хэл, сэтгэл гурвын хувьсан өөрчлөгдөх шинж чанар нь эр хүнийхтэй яг л ижилхэн учир төгс гэгээрэлд хүрч болдог гэж үздэг.

Тийм ч учраас Ногоон дарь эх, Цагаан дарь эхээс эхлээд эмэгтэй бурхдууд олон байдаг.

Харин “Эрчүүдийн баяр” гэж нэрийддэг баяраар бид эх оронч хүмүүжилтэй танилцах, түүнийг ойлгох ёстой.

Гэвч эдгээр баяруудад эсрэгээрээ идээ ундаа, сархад ихээр хүртэж, уг баярынхаа утга учир, зорилгоос нь хөндийрүүлж буй нь харамсалтай.

Ер нь аливаа баярыг утга учирт нь нийцүүлж тэмдэглэх учиртай.

Утга нь алдагдсан баяр олширсон учраас л хүмүүст баяр, тэмдэглэлт өдөрт дургүйцэх шинж чанар ажиглагдаж байна.

Цагаан сар, Наадам ч гэсэн уламжлалт зан заншил, соёлоо хүүхдэдээ таниулах зорилготой баяр болохоос зугаацаж, идэж уухад зориулагдаагүй.

Тиймээс ч сүм, хийдүүд Бурхан багшийн дүйчин өдрийг зориулалтын дагуу тэмдэглэх уриатай юм.

Иймд иргэддээ ч Бурхан багшийн Их дүйчин өдрийг ямба ёсоор нь буюу нүглийг тэвчиж, буян хурааж тэмдэглээрэй гэж уриалж байна" гэв.

"Бид энэ цар тахлаас их сургамж авч байна"

Уг нь Бурхан багшийн Их дүйчин өдөр төв гудамж дагуу жагсаж, бясалгал хийх болоод энх тайван шударга ёсны төлөө үгээ хэлэх, нигүүлсэл энэрэл хайрыг түгээсэн лекцүүдийг унших зэргээр олон зүйлийг төлөвлөсөн байжээ.

Харин цар тахлын улмаас тэдгээр олныг хамарсан үйлс хумигдаж байна. 

Гэхдээ бид энэ цар тахлаас их сургамж авч байгааг Д.Чойжамцгуай онцлон хэллээ.

Энэ тухай "Энэ цар тахал бидэнд өөрсдийгөө дүгнэх нэг боломж олголоо гэж бодож байна. Монголчуудын хувьд, энэ хөр хорио, өндөржүүлсэн байдал гайхалтай эмх цэгтэйгээр үргэлжилж байна.

Бид нүүдэлчин ард түмэн ч гэлээ эрт үеэсээ ямар нэг аюулын чимээ сонсоод нэгдэн нягтарч, хамтын хүчээр хамгаалж ирсэн түүх бий.

Хэдхэн сарын өмнө нь төр, засгаас аймшигт тахал гарахаас сэргийлж өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, хорио тогтооход ч бид бүгд шийдвэрээ дуу нэгтэйгээр дагаж, хамгаалж чадсан.

Үүний ч үндсэн дээр аюулт өвчний халдвар дотоодод тархаагүй нь маш талархууштай явдал болж байна.

Энэ нь монголчуудын маань шашин, төрөө хүндэтгэдэг шинж чанар нь хэвээр байгаа юм байна гэсэн бодол төрүүлж байна.

Зарим улс, оронд үүний улмаас маш их хэрүүл тэмцэл болж байхад монголчууд тэгээгүй нь эв нэгдлийг харуулсан явдал боллоо" хэмээн өгүүлэв.

"Хөл хорио эцэг, эхчүүдэд хүүхдээ хэрхэн хүмүүжиж байгааг харах боломж олголоо"

Түүнээс гадна "Хөл хорио тогтоож хүмүүсийг гэртээ байхыг зөвлөж байгаа явдал нь гэр бүлүүдэд биеэ ойлгож, таних маш том боломж олгож байгаа гэж харж байна.

Одоо үед эхнэр, нөхрүүд өглөө бүр хоёр талд ажилласаар байгаад орой л нэг юм хоолныхоо ширээний ард уулзчихаад унтаад өгдөг байдал нь амьдралын нэгэн хэвшил болсон байна. 

Харин цар тахлын үеийн тусгаарлалт, хөл хорио нь гэр бүлүүдийг биесээ илүү таньж мэдэхийн зэрэгцээ үр хүүхдээ хэрхэн хүмүүжиж байгааг харах боломжийг бүрдүүллээ.

Зарим хүн магадгүй гэр бүлдээ илүү хайрлаж, үр хүүхдэдээ хэрэг болгож цаг гаргаж, анхаарал тавих хэрэгтэй гэх ч ойлголтыг авсан болов уу.

Ингэснээр гэр бүл нэгдэж, ирээдүйн амьдрал нь илүү гэгээлэг, цэгцтэй болж болно" гэсэн юм.

"Бурхан багшийн Их дүйчин өдрийг онлайнаар тэмдэглэн өнгөрүүлнэ"

Бид энэ цар тахлыг энэ хэвээрээ заавал даван туулах хэрэгтэй.

Тиймээс энэ тахлыг үед ч бид олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтарч алсаас тэмдэглэх төлөвлөгөөтэй байна. Ингэж тэмдэглэхэд ч ямар нэг саад бэрхшээл алга байгааг Тэргүүн хамба дурдаж байв.

Тэрбээр "Энэ цар тахал, өвчний үед шинжлэх ухаан, техникийн хөгжил бидэнд үнэхээр гайхамшгийг авчирсан гэдгийг бид бүхэн өнөөдөр илүү тодоор харж, ойлгож байгаа билээ.

Хэдэн мянган километрийн цаана байгаа хүүхдүүдтэй тэгж холбогдож болж байхад Монголынхоо гуравхан сая хүнтэйгээ олон нийтийн сүлжээгээр дамжуулан хэлэх үгээ хэлж сайхан тэмдэглэж болно гэсэн сэтгэгдэлтэй байгаа" хэмээв.

Тус өдөрт зориулж Гандантэгчэнлин хийдээс Богд уулын сав газрыг цэвэрлэх, мод тарих, ядарч зүдэрсэн арддаа туслах зэрэг олон ажлыг хийсэн. Цаашид ч нэлээд ажил хийхээр төлөвлөж буй аж.
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
37
Зураг
ЗӨВ, ГОЁ
22
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
73 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
zochin [182.160.33.161] 2020/6/4
Margaash ali chadhaaraa buyn hiinee. Hamgiin uchir utgatai zuw amraltiin udur baih boltugai. Ta buhen ch bas zaawal buddist bish bsan ch hamagui. Niigemd ali chadhaaraa sain uilsiig hiigeerei :)
0 | 0 Хариулах
Д.Даваасүрэн [66.181.160.12] 2020/6/4
Эх болсон зургаан зүйл хамаг амьтаны тусын тулд Буян их хийнээ..Аръяабалаа Ум ма ни бад мэ хум..
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.110] 2020/6/4
Ymr utga uchiraar uls dayar amatch bga um, toriin shashin um uu te, arai l medreltchih umaa
0 | 0 Хариулах
Зочин [211.218.119.33] 2020/6/4
Туул гол руу хүн хийчдэг бөө нар нь толгой дээр гарцан байх үед өвөг дээдэс минь энэ шашныг залж ирэхдээ та нараас тэнэг байсануу тээ. Битгий мөрөөд. Оросын хар лам нарыг залж Сибирийн ард түмнүүд шиг колоничлогдох байсануу. Хоол хүнсний түмэн цээртэй нүүдэлчдэд таарахгүй лалын шашин авах байсымуу? Хятадын тэр дао күнзий нь авахуу? Монголчууд түүхийхээ туршид хяталаас даавуу жигнэмэг авдаг байснаас дадал, соёл суртахууны нь хэзээ ч авч байгаагүй юм шүү. Нийт ард түмнээрээ сэтгэл зүйч, эрдэмтэн болчоогүй нөхцөлд шашин гээч юм заавал байх ёстой. Сүүлийн үеийн үзэгдэж дуулдаагүй гэмт хэрэг ихсэж байгаагийн нэг шалтгаан бол “шарын шашин хэрэггүй” гэх энэ муйхар үзэлээс болж итгэх бишрэх, айх хүндлэх зүйлгүй амьтанлаг талаа дарж мэдэхгүй олон манкурт боолууд бий болж ирсэнд оршино. Шашнаа хэрхэн шүтэх, Буддын философи зэрэг бол огт өөр сэдвүүд болж ирнэ. Зүсээ нуусан есүсчид “шарын шашин Монголыг сөнөөдөг” гээд бархиралдаад ороод ирэхээр зэвүү хүрнэ гэж та нар амжихгүй шүү
0 | 0 Хариулах
basca feiza [216.240.89.20] 2020/6/4
сайн байцгаана уу? Шашин шүтэх, эс шүтэх нь тухайн этгээдээсээ хамаарах байхдаа. Маньд зүгээр л бодогддог хийгээд хачин санагддаг нэгэн зүйл эртнээс ямагт байсаар өнөөг хүрч байгаа. Юу вэ гэхээр, Ганданд хүмүүс маш их ном уншуулдаг, -үнэлгээтэй болсон ч гэлээ-, бас мөн ч их өргөл хандив өгдөг. Тэгээд, хотол олны өглөгөөс бүтсэн тэр их сан хөмрөг нь юунд зарцуулагддаг юм бол, хааччихдаг юм бол гэж гайсаар гайхширсаар, одооч гэсэн гайхаад л, гайхашраад л. Учир нь, манийг балчир жаахан хүүхэд байхаас эдүгээг хүртэл Гандан гэж тоос тортогтоо дарагдсан, ямар ч тохь тухгүй, - уг нь Бурхан шашны газар, ариун нандин газар гэгдэж хүмүүс зорьж очдог, хүслээ, жаргалаа, зовлонгоо, энэлэлээ, шаналалаа, үхэл хагацлаа гээд хамгийн нандин бүхнээ тээгээд хүрдэг газар гэхэд сэжгийн балиар заваан газар буй байгаад л байдаг нь хачирхмаар. Эсвэл..., өнөө #буян заяа нь арилчихна# гэдэг нь болно гээд бохироо заваанаа байлгаад байдаг юм болвуу.
0 | 0 Хариулах
Зочин [64.119.22.113] 2020/6/4
ЛАМ НАР ӨӨРСДӨӨСӨӨ ЭХЭЛ, АВГАЙ АВЧ, ДЭЛГҮҮР АЖИЛЛУУЛДАГ ХҮНИЙГ ЯМАР ЛАМ ГЭХ ЮМ
1 | 0 Хариулах
Зочин [176.63.23.39] 2020/6/3
Баярлалаа.
1 | 1 Хариулах
Bid [202.126.89.100] 2020/6/3
Эх дэлхйи өвчин зовлонгуй амар тайван бас үргэлж цэвэр ариун дагшин байх болтугай. Монголын ард түмэн нийтээрээ амьдралын зөв дадал зуршилтай болж хүн бүр гэгээрч Бурхны шашнаа зөв дагаж шүтээсэй !!!
2 | 3 Хариулах
Зочин [202.179.27.98] 2020/6/3
16-р зуунд төвдэд үүссэн энэ үзээрийн элий балай гаж урсгал мунхрал монголд орж ирсэн цагаас монгол уруудан доройтож байгаа. монголчууд их монгол улсын үед буддын, христийн, лалын, бөө мөргөлийн гээд олон шашин шүтлэгтэй байсан алийг нь үндсний шашин алийг нь гадны шашин гадуурхдаггүй байсан. гэтэл энэ төвдөөр ална ч гэж байгаамуу тална ч гэж байгаа нь мэдэгдэхгүй гажиг зүйлийг төрийн бүр тэр тусмаа үндэсний шашин гэж нэрлээд байх юм. эд ер нь хүнд тусалж байсан уу, айл өрхийн орлогын тодорхой хувийг зарцуулдаг асар их мөнгөтэй хэрнээ. энэ лам нэртэй амьтад өөрсдөө нүгэл үйлдэж баар хэсэж [хориотой үг] эргүүлдэж явдаг байж бусдад буян муян ярих эрх бий юу эдэнд. эрх чөлөөт тусгаар улс болчоод манжуудын оруулж ирсэн гаж зүйлийг түгээгээд байгаагын цаад шалтгаан нь юу юм. тангуд улс мөхөөгүй харин монголыг мөхөөж одоо ч мөхөөсөөр байна
2 | 2 Хариулах
Пэрэнлээ [51.75.144.43] 2020/6/3
Буруу бодож байна үнэн хэрэгтээ 13-р зуунд ковид-19 шиг хар тахал өвчин гарч тангуд улс энэ өвчинд сүйрсэн. Тахал өвчний голомт байсан тэр сүйрсэн тангуд улс бурханы шашин шүтдэг байсан юм. Монголын нууц товчоо нээж үзээрэй хашин улс буюу тангудын улсын хааныг бурхан гэж алдаршуулдаг байж. Чингис хааны дайралт мөн Юуан гүрний харьяанд байсан тангудууд тахалд өвчинд сүйрч улсаасаа дүрвэн сарнин алга болж хожим буюу 300 гаад жилийн дараа эргэн нутагтаа ирцгээж эцэг өвгөд тангудын шашныг шарын шашин болгон шинээр сэргээж төвөдийг улаан урсгалтай байлдан эзэлж төвдийн төрийг эрхийг булаацалдан мөхөөсөн түүхтэй юм аа. Энэ тангуд номуудыг зонхов зохиочихсон юм биш угаас байсан юм. Төвөдөд шар улаан шашин хоорондын дайн үүссэн юм тэр улаан урсгал бол төвөдийн унаган шашин дайнаас болж төвөд лүү зугатаасан тангудууд шашнаас дотроос төвөдийг эзэлж 16-р зуун эцэг өвгөд тангудын шашныг дахин сэргээсэн түүх ийм юм.
1 | 2 Хариулах
бурхан бол буг [109.70.100.33] 2020/6/3
Түрүүний бөөс толгойд гарна гэж үг байдаг даа Монголчууд яагаад өөдлөхгүй байгаа нэг шалтгаан бол боолуудын шүтдэг шашин төрийн толгойд сандаалаад Монголын төр нар өөд үзэхгүй нэг бөөстсөн толгойтой үс хирэндээ харагдсан хүн шиг болчгоод байгаа юм. Боолуудын шүтдэг нэг шашинг төрийн толгойд залсан бүх цагуудад боол шиг доройтон дордож байсан түүх үүнийг гэрчлэх бизээ.
2 | 3 Хариулах
бурхан бол буг [109.70.100.33] 2020/6/3
Бурхан багшийн өдөр бол дор гаралтай боолуудад зориулсан баяр юм. Боолууд 10 хар нүгэл тэвчиж 10 цагаан үйлээ хийцгээ хойд төрөлдөө арай дээд заяа олж магадгүй.
3 | 4 Хариулах
Увс [202.9.40.106] 2020/6/4
Тамд шатаарай
0 | 0 Хариулах
бурхан бол буг [109.70.100.33] 2020/6/3
Цэвэр Монгол хүний дээд шүтээн бол Чингис юм. Чингис өршөө гэж хэлж байх ёстой юм. Харин дорд боолууд болон хар тангадууд бурхан гэж хэлэх ёстой юм. Бурхан багшийн өдөр бурхан багшийн сургааль гээд байна тэгвэл бурхан гэж хэн бээ гэдэг асууулт байна. Бурхан бол Монголын нууц товчоо дээр гардаг хар тангадын шүтээн бурхан юм. Бурхан боолуулж үхэхдээ нэрийн дуудсан Монгол хүнийг тамдаа тамлаж ална гэж хараагаад үхсэн. Хараалийг биелүүлэх гэж 1000 лам Монгол луу илгээж Монгол гүрэн бурханы шарын шашнаас болж мөхөн доройжсон домог бий. Энэ лам бол тамд шатаж үхэх нүгэлтэй эх орноо хорлож буй буруу номтоны хорлол шингэсэн [хориотой үг] юм. СОЦ нийгэмд шашныг хорьж эсэргүү лам нарыг алж лам нарыг хар болгосноор Монголчууд буруу номын төөрөгдлөөс салж дэлхийн шинжлэх ухаан сурч бурханы хараалаас ангижирч ирж байсан ч 1990 гараад шүтэх эрхтэй болоод эргээд нөгөө хараалдаа шивээд эхэлсэн учраас хөгжихгүй яг нөгөө 100 жилийн өмнөх шиг тэмбүүндээ баригдсан амьдарлдаа эргэн орж байгаа юм.
2 | 2 Хариулах
шашин хар тамхи [109.70.100.33] 2020/6/3
Шашин бол хар тамхи гэж нэг хүн хэлж тэгэхээр өнгөрсөн 30 жил шарын шашин Монголчуудын оюун ухааныг хар тамхи татсан мэт мунхаруулан бузарлалаа. Ардчилалыг мөн бузарлалаа дэлхийн бүх өндөр хөгжсөн улс орнууд ардчилсан системтэй байна тэгхээр ажил хий гэж номлодоггүй залхуу лам нар бүгсэн шашин түмэн олныг мунхаруулан бузарлаж түвэд лүүгээ адил тэнэг балмад бэлэнчилэх сэтгэлгээтэй ард иргэд болгож байна. Энэ бузар шашнаас салсах цагт Монгол хүн зөв явах байх даа.
4 | 1 Хариулах
цаазалж ал [109.70.100.33] 2020/6/3
Цогт тайж кино дээр далай ламд мөргөнсөн хүний толгойг тасалж байсан тэгхээр далай лам Монголын дайсан байсан байна. Өнгөрсөн 30 жил шарын шашин цэцэглэж хөгжснөөс Монгол хөгжсөнгүй яагаад гэвэл СОЦ нийгэмд шашинг хориглож чадсан учраас СОЦ нийгэмд хүмүүс хөгжиж. Лам дээр очсон нүгэлтэй хүн цусан мөнгө өгөөд нүглээ арилгуулж байхад лам мөнгийн авад архи ууж байна. Лам хүн тэр хүнийг ажил хий архи битгий уу гэж хэлэхгүй байна тэгэхээр Монголын шашин Монголчуудыг луйвардах ганц үүрэгтэй болж таарлаа.
5 | 1 Хариулах
Зочин [64.119.24.181] 2020/6/3
zail
3 | 0 Хариулах
Зочин [202.55.188.85] 2020/6/3
Монголчуудын бурхан бол Чингис хаан биз дээр.Буддагын сургааль бол үнэн л дээр гэхдээ
1 | 0 Хариулах
Зочин [202.55.188.85] 2020/6/3
дээ.... шүү.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.176] 2020/6/3
hutsaj unga
4 | 1 Хариулах
Zochin [202.9.40.72] 2020/6/3
Huniig hutsuulj unguulad bdag tolgoi chin olgoi bolcgij de hu. Alivaa huniig hamaagui yanz bureer doromjilj bdag amaa, tarhia medeh heregtei daraa n oorii chin amnaas unasan ug uildel tul chi ooroo ugniihee uildliihee uiliig uurdeg sh de hu. Uuniig chi hussen ch huseegui ch chamd uuruuldeg baigaliin bichigdeegui huuli bna. Tiimees naad hun doromjildog tolgoidoo jaahan uhaan suulgaval nadad bish ene yarij bga hund bish chamd oort chin heregtei. Chinii uhaarch oilgoj avsan uhaaniig chamas bulaagad avchidguin
0 | 2 Хариулах
Зочин [202.131.227.82] 2020/6/3
Шашинг төрөөс хол байлгамаар юм даа. Ямар ч ажил хийх чадваргүй эрчүүдээр яах юм бэ. Хүний зовлон дээр дөрөөлж мөнгө олж, ажил хийхгүй зүгээр биеийн амраар амьдрах гэсэн л хэсэг шүү дээ. Нийгэмд ямар ч хэрэгцээ байхгүй ямар таргалуулж идэх гэж байгаа биш
5 | 1 Хариулах
Зочин [202.9.46.124] 2020/6/3
Ямар шугамаар бага насны хүүхдүүдийг хэдэн зуугаар нь 10 жилээр харь орны сүм хийдэд шавилан суухаар хараа хяналтгүй явуулдаг байна? Төр засаг, хүүхдийн эрхийн байгууллага анхаараалдаа авах хэрэгтэй юм бишүү?
4 | 1 Хариулах
Зочин [202.170.82.39] 2020/6/3
Хараа хяналттай явуулдаг шүү дээ. Эцэг эхийн зөвшөөрөл гээд бүх юм хууль хяналтын дагуу явагддаг. Мэдэхгүй юм аа хамаагүй цуурч, хов жив болгох хэрэггүй шүү дээ.
0 | 5 Хариулах
Зочин [202.179.25.88] 2020/6/3
Love and compassion for all humans, just like in Christianity, are not achieved without effort. All humans, not the world's population minus 3 million Mongols! The day Mongolians get rid of the hatred of foreigners the Buddha will smile and spread his grace on this nation.
1 | 3 Хариулах
Судлаач [202.126.89.168] 2020/6/3
Жилийн ганц өдөр ч гэсэн гэгээлэг байгаач гэж 1 лам уриалсны төлөө зарим хүн тэнэгтэж гарах юмаа. Ухаангүй тэнэг орк гэдгээ хэнд гайхуулах гэсэн юм болдоо. Ёроолгүй тэнэгт угаасаа алдах ч юм байхгүй дээ
8 | 4 Хариулах
Судлаач [202.126.89.168] 2020/6/3
Жилийн ганц өдөр ч гэсэн гэгээлэг байгаач гэж 1 лам уриалсны төлөө зарим хүн тэнэгтэж гарах юмаа. Ухаангүй тэнэгээ орж гэдгээ хэнд гайхуулах гэсэн юм болдоо. Ёроолгүй тэнэгт угаасаа алдах ч юм байхгүй дээ
1 | 4 Хариулах
Зочин [64.119.22.113] 2020/6/4
ГУЦ
1 | 0 Хариулах
Зочин [66.181.191.196] 2020/6/3
мэдрэл муутай лам
4 | 4 Хариулах
Зочин [202.131.245.6] 2020/6/3
Нүгэл гэм, хэлээр үйлдэх нүгэл гэж
0 | 4 Хариулах
Зочин [64.119.27.160] 2020/6/3
oyun uhaanaa tel.bitgii amaar nugel hii.tanij medeegui zuilee bitgii muul.alivaa zuiliig sain saihnaar harah gej hichee tegvel amid yawsanii hereg hezee neg udur garah bolno.ingelee geed chamd l muu nuluutei blhoos uur hend ch hor nuluugui shuu.etsest ni helehed uuriiguu bod.tertee tergui bid bugd uhdeg hoino
0 | 4 Хариулах
Зочин [202.170.82.39] 2020/6/3
Ийм муухай бусдыг гоочилдог сэтгэл христүүдээс л гарах байх
0 | 4 Хариулах
Зочин [64.119.19.80] 2020/6/3
chinggis haan im buddha shudegui ih haan baisan. bid mongolchuud tuba shashin shutehgui shdee bi uunig amerikt baihda oilgoson.mongolchuud nepal shashind durgui. har shashin morgol hund hudlaa tugeh nomloh nugel gem shuu.
4 | 1 Хариулах
Зочин [64.119.27.160] 2020/6/3
Buddism.n gants nom unshaad uzne uu.tgd joohon tarhindaa bodoj tungaa.Buddha bol hunii amidraliin utga uchiriig tailj ugsun.humuus ingedeg tegdeg gehiin orond uuruu uurtuu ezen bolooch. bi.gee tanij med
0 | 4 Хариулах
Зочин [64.119.19.80] 2020/6/3
mongoliin japan garaaltai irged arduud christos shashin shutdeg shuu. busdad ooriinhar shashin tugeeh nugel gem shdee.
1 | 1 Хариулах
Зочин [64.119.27.160] 2020/6/3
Бид ердөө хүн хэвээрээ.Будда хүн байж байгаад гэгээрч Бурхан болсон.Тэгэхээр юу ч гэж байсан бидний оюун ухаан энэ дэлхий сансараас цаашлаагүй.Тиймд ийм өчүүхэн юм бичиж байгаадаа ичээсэй.
1 | 5 Хариулах
Зочин [202.179.25.88] 2020/6/3
No one becomes a god. The Buddha, the man called Siddhartha Gautama, was not a god. There's no God in Buddhism, there are only deities and demons. It's a very sophisticated superstition, but still just a suoerstition
2 | 0 Хариулах
Зочин [64.119.16.127] 2020/6/3
Энэ дор эсэргүүцсэн сэтгэгдэл бичиж байгаа зарим нэг хүмүүсийн хэрэглэж байгаа үг, гаргаж байгаа хандлага, илэрхийлж байгаа санааг нь нэг анзаараарай. Ямаршуу түвшинд байгаагаа өөрөө ч ойлгоогүй хүн байна шүү дээ. Эсэргүүцэж байгаа таныг энэ өдөр заавал сайн үйл хий гэсэн зүйл алга байнаа. Хүссэн хүн олон байснаас энэ өдөр ийм мэдээ оруулсан байна. Та уур бухимдлаас ангид байвал танд л тустай шүү дээ. Тайван ухаалаг байцгаая.
2 | 6 Хариулах
Зочин [150.129.142.84] 2020/6/3
uhsenee hiij ene bayan lamiig gargaad baidag yum
6 | 4 Хариулах
Зочин [202.170.82.39] 2020/6/3
Та мэдэхгүй байлаа гээд байхгүй гэсэн үг биш, бусад нь ч мэдэхгүй гэсэн үг биш. Таны өвөг дээдэс одоо байхгүй ч өмнө нь огт байгаагүй гэсэн үг биш. Гэвч дэлхийд дуурсагдсан зүйл хийгээгүй учир хэн ч мэдэхгүй. Харин Бурхан багш бол дэлхий дахинд оюун санааны Багш гэдгээ нотолсон гайхамшигт хүн. Бидний оюун ухаан гайхамшигттай төгс төгөлдөр болж болно гэдгийг харуулсан Бурхан. Хорвоо ертөнц, Тэнгэр, Асурууд бүгд өлмийд нь сөгдсөн Бурхан. Энэ бүхэн баримтаар нотлогдсон.
2 | 6 Хариулах
Сэхээтэн [66.181.161.103] 2020/6/3
Аливаа баярыг утга мөн чанараар нь тэмдэглээд сурчих гэж л бна. Алийн болгон гахай нохой шиг замбараагүй идэж, ууж, архидаж завхайрч явах юм бэ? Бод бод сайн бод!
3 | 5 Хариулах
Зочин [202.179.25.88] 2020/6/3
The foolish belief that Man is part of nature leads to gluttony, lust, adultery, corruption, murder...Only God and philosophy can bring us above the dog/pig level!
0 | 0 Хариулах
Зочин [180.107.30.147] 2020/6/3
хамбатаан коронаг дардаг үрэлнээсээ маньдаа хэдийг хайрлаач
6 | 0 Хариулах
Зочин [39.7.231.89] 2020/6/3
Hamag amitanii tusiin tuld enethegt bgaa lamhai nariin zardaliigni tolooch ter mongiig busad huuhdiin togloomion talbai ch boltugai barimaar bna
4 | 0 Хариулах
Zochin [43.228.128.226] 2020/6/3
Busad udur ni nugel uildhed zugeer umu, buh l udur hun zuv shudarga yavah heregtei sh d
8 | 0 Хариулах
Монгол хүн [103.212.117.127] 2020/6/3
Илжиг модон хударгандаа гж... Хорон санаа, шунал, элдэв нүгэл, уур мунхагийн бхлчиг намагт аажмаар живж бгаа юм бж хүмүүс тэрэндээ дуртай гж яана. Уул нь Их Дүйчэн бол харанхуй мунхаг энэ нийгэмд тусах ганц гэрэл гэгээ нь юм бгаан шдээ
1 | 6 Хариулах
Монгол хүн [103.212.117.127] 2020/6/3
Илжиг модон хударгандаа гж... Хорон санаа, шунал, элдэв нүгэл, уур мунхагийн бхлчиг намагт аажмаар живж бгаа юм бж хүмүүс тэрэндээ дуртай гж яана. Уул нь Их Дүйчэн бол харанхуй мунхаг энэ нийгэм тусах ганц шгэрэл гэгээ нь юм бгаан шннн
1 | 6 Хариулах
Зочин [64.119.27.160] 2020/6/3
Ene eserguutsej bui humuus 1 udaa ch bolov amidraliin utga uchir.n talaar ergetsuulj bodoj uzeesei.ZURGAAN ZUULIIN HAMAG AMITAN TA BUGD GEGEEREH BOLTUGAI!
1 | 6 Хариулах
Copy [174.192.82.198] 2020/6/3
Uuruu ehleed ene hunii ertuntsiin shunalaasaa, nugeleesee salchih aa. Mah idehee boli. 100 myangan dollariin mashin unahaa boli. Buddiin lam hun uul ni hunii niigmees hol baih ystoi biz dee. Buh buzriig lam nar uursduu hiij bgaa. Ingej yarina gedeg doromjlol.!!!
7 | 3 Хариулах
Zochin [64.119.27.160] 2020/6/3
Heregtei hereggui olon bayr temdeglej bhaar hunii amidraliin utga uchriig oilguulj ugsun Burhan bagshiin duichin udriig temdegleh ni mash zuv.ter udur amarsanaar humuus buyan hiih,busdad tuslahad buten udriig zoriulna gedeg aldaj bolohgui bolomj ym.
1 | 7 Хариулах
Irgen [203.169.48.150] 2020/6/3
Koronag dardag urel yu bolson be?
8 | 0 Хариулах
Зочин [66.181.161.103] 2020/6/3
Дардаг биш сэргийлдэг үрэл. Ямар ч байсан корона ард иргэдийн дунд задгай тархаагүй л бна. Тэгэхээр яасан байх нь уу..?
0 | 5 Хариулах
Altangerel [192.82.70.14] 2020/6/3
Mongol ulsad niiteer temdegleh bayar bolgoj huulichilsand talarhaj yawdag. Bid ene udur evtei eyiig erhemlen neg ch atugai muu zurshil, uilee tevchih ni oort bolon orool busdad ih tustai.
2 | 9 Хариулах
Зочин [174.192.82.198] 2020/6/3
Saaldaa
6 | 0 Хариулах
Зочин [202.170.82.39] 2020/6/3
Их дүйчэн өдрөөр амарч байгаадаа баяртай бна. Баярлалаа
3 | 9 Хариулах
Зочин [66.181.184.25] 2020/6/3
Uuruu ehleed ene hunii ertuntsiin shunalaasaa, nugeleesee salchih aa. Mah idehee boli. 100 myangan dollariin mashin unahaa boli. Buddiin lam hun uul ni hunii niigmees hol baih ystoi biz dee. Buh buzriig lam nar uursduu hiij bgaa. Ingej yarina gedeg doromjlol.
11 | 1 Хариулах
Aagii [192.82.70.14] 2020/6/3
Ta huvi Hun ruu ni bish hiij baigaa zuiliig ni bodood neg uzeerei. Burhanii shashnii surgaal, uzel onoliig ni nyatsaaj chadah uu...?
0 | 6 Хариулах
irgen [202.179.27.151] 2020/6/3
Bid uusdiin gesen deg jayag buhii burhanii shashintai gedegiig haruulah mash tom ilerhiilel um shuudee
1 | 8 Хариулах
Зочин [103.50.207.150] 2020/6/3
Би лав цэцэрлэгийн багш, арван жилийн сургуулийн бага, дунд, ахлах ангийн багш, их сургуулийн багш л гэж мэднэ. Энэ Бурхан багш гээчийг ёстой мэдэх ч үгүй, царай зүсийн ч хараагүй, ер нь байсан ч юм уу. Мэдэхгүй зүйл ээ багш магш болгоод, хий хоосон зэрэглээ мэт. Би лав шавар шаазан бурханаас бус аав, ээжийн хайраас л үүсэж ээж минь намайг төрүүлсэн. Бид бүхний гарал үүсэл тодорхой байхад, мөн аав, ээж мөн цаашлаад өвөө эмээ, өвөг дээдсээ л шүтэж байвал болхон тэр шүү дээ. Тэрнээс мэдэх мэдэхгүй бурхан багш магш энэ тэр бол бүү мэддээ...
13 | 4 Хариулах
Зочин [174.192.82.198] 2020/6/3
Yag vnen. Barag ter aawaa nmg ashiglaach gdg ni arai amidraltai burhan yumuudaa!!!
9 | 2 Хариулах
zochin [202.9.46.233] 2020/6/3
ха ааа ха ха
0 | 0 Хариулах
Ананда [66.181.161.30] 2020/6/3
Тэнэгт
2 | 8 Хариулах
Зочин [202.170.82.39] 2020/6/3
Та мэдэхгүй байлаа гээд байхгүй гэсэн үг биш, бусад нь ч мэдэхгүй гэсэн үг биш. Таны өвөг дээдэс одоо байхгүй ч өмнө нь огт байгаагүй гэсэн үг биш. Гэвч дэлхийд дуурсагдсан зүйл хийгээгүй учир хэн ч мэдэхгүй. Харин Бурхан багш бол дэлхий дахинд оюун санааны Багш гэдгээ нотолсон гайхамшигт хүн. Бидний оюун ухаан гайхамшигттай төгс төгөлдөр болж болно гэдгийг харуулсан Бурхан. Хорвоо ертөнц, Тэнгэр, Асурууд бүгд өлмийд нь сөгдсөн Бурхан. Энэ бүхэн баримтаар нотлогдсон.
0 | 6 Хариулах
Хулан [203.91.115.55] 2020/6/3
Хамба лам Чойжамц маш их тансаг хэрэглээтэй Ланд крузер 200 унана бас наадмын талбай дээр /хурдан морины барианы газарт/ маш тансаг гэр барьж морь үзнэ. Сүсэгтэн олны мөнгө зөв зарцуулагддаг гэж бодддоггүй ш дээ олон хүмүүс. Гандан хийд тохижилт муу, цэвэр цэмцгэр биш. Нэгд бүрсгэр шүү.
17 | 3 Хариулах
Зочин [174.192.82.198] 2020/6/3
Lamhai nar ni tatwar tulugchidiin munguur irj bgaa!! Ene huwalz medsiin boluu!
8 | 2 Хариулах
атгаг сэтгэлтэнд [103.212.117.127] 2020/6/3
Монголыг үрс, Монгол хүүхдүүд дээдийн номын хөөгөө л биз... Жаргал хөөж зугаацаж яваад харьд гацсан насанд хүрэгчдийг татвар төлөгчдийн мөнгөөр авчирж болоод бхад тэднийг яагаад үгүй гэж...?
2 | 9 Хариулах
Uuchiil [106.193.77.198] 2020/6/3
Ene yrij bgaa zvilsiig chaddin bol sain oilgochih
0 | 2 Хариулах
Зочин [202.9.46.31] 2020/6/3
Сонгуулийн дараа баыгуулагдах шинэ УИХ Оюунхорол Лүндээжанцан хоёрын энэ балай хуулийг хүчингүй болгоно гэж найдаж байна
10 | 3 Хариулах
Зочин [103.212.117.127] 2020/6/3
Хэрээстчин Зомби таны мөрөөдөл хэзээ ч биелэхгүй...
0 | 9 Хариулах
Suhee [203.91.115.55] 2020/6/3
Эх орон минь хөгжлийн дөнгөж эхлэлийн түвшинд л байна. баялаг бүтээх өдрөөс ингэж заавал хасаж амралтын өдөр болгох шаардлагагүй байсан. Тэрбишдавга, Оюунхорол нарын Далай ламд мөргөж ирээд батлуулсан хууль /саяын дөрвөн жилд энэ л хуулийг батлуулсан байхаа нээрээ/.
10 | 2 Хариулах
Онон [66.181.161.30] 2020/6/3
Бурханыг бүү муул
0 | 8 Хариулах
Зочин [64.119.27.160] 2020/6/3
Яаяаяаая.таньж мэдээгүй зүйлийг мэддэг мэт бичих нь мунхагийн шинж юмдаа.хэзээ нэгэн цагт гэгээрэх болтугай.
0 | 6 Хариулах
Zochin [202.9.46.233] 2020/6/3
Ene olonn surug setgegdel bichsen bugdiig urshuu urshuu
0 | 2 Хариулах