Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/03-НД НИЙТЛЭГДСЭН

Алтан Өргөө кино наадмыг ОНЦГОЙ ЭРХТЭЙГЭЭР, ҮНЭГҮЙ үзээрэй

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 6 сарын 3
Сурталчилгаа
Зураг зураг

Монголын Кино Институтаас 8 дахь жилдээ зохион явуулж буй АЛТАН ӨРГӨӨ Олон Улсын Кино наадам (GGIFF) 6-р сарын 4-нөөс 7-ны хооронд зөвхөн СКАЙмедиа, SkyGO-ийн видео сангаар онцгой эрхтэйгээр үзэгчдэд хүрэх гэж байна.

Алтан хальс нэрээр олонд танигдсан уг кино наадамд энэ жил 70 улсын 558 бүтээл өрсөлдсөн бөгөөд шилдэг 30 бүтээлийг шалгаруулан үзэгчдэдээ хүргэхэд бэлэн болжээ.

Кино наадмын хугацаанд СКАЙмедиа болон SkyGO-ийн видео санд “GGIFF 2020” кино цэс шинээр байрших бөгөөд та тус цэсээс наадмын шилдэг бүтээлүүдийг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзээрэй. Харин 6-р сарын 8-наас эхлэн 1000₮-өөр үзэх боломжтой.

Мөн АЛТАН ӨРГӨӨ кино наадам нь жил бүр Олон Улсын шилдэг бүрэн хэмжээний кинонуудыг урилгаар гаргадаг ба энэ жилийн онцлох киногоор 2019 оны Сан Диегогийн кино наадамд сонгогдсон М.Бишрэлийн “Сахиусан тэнгэрийн оронд орхигдогсод”, Локарногийн кино наадамд сонгогдсон Казакстан найруулагч Шарипа Уразбаевагийн “Мариам”, Бусаны кино наадамд сонгогдсон Япон найруулагч Такаши Нишихарагийн “Эмэгтэйчүүд” зэрэг кино багтаж буй юм. Мөн Канадын Монгол угсаат уран бүтээлч Алс Тэлэнгүдийн богино хэмжээний дөрвөн хүүхэлдэйн бүтээлийг “Онцлох уран бүтээлч Алс Тэлэнгүд: Дөрвөн тэнгэр” хөтөлбөрөөр хүргэх болно.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.