ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

"COVID-19 цар тахлаас иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад зориулж 213.7 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгээд байна"

Г.Номин, iKon.mn
2020 оны 5 сарын 25
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар оролцож, авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Засгийн газар коронавируст халдварын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар долоон тогтоол гаргаад байна.

 
Сангийн сайдын танилцуулгаас авав.

COVID-19 халдварын үед эрүүл мэндийн салбарт нийтдээ 213.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэсэн. Ингээд нийт 13 эмнэлгийн эмч, ажиллагсдад цалин хөлсний урамшуулал олгоод байна. Үүн дээр нэмээд улсын төсвөөс эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг тэргүүн ээлжинд хийж байгаа.

 
Сангийн сайдын танилцуулгаас авав.

Дараагийн ажил бол коронавирусийн оношилгоо, эмчилгээнд хэрэглэх эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөн импортолж байна. Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх хугацаа аравдугаар сарын 1-н хүртэл үргэлжилнэ.

 
Сангийн сайдын танилцуулгаас авав.

Иргэдийн орлогыг хамгаалах чиглэлээр:

  • Хувийн хэвшилд ажиллаж байгаа иргэдийг ХХОАТ-аас зургаан сарын хугацаатай чөлөөлөхөөр болсон. Өнөөдрийн байдлаар 318,388 иргэнийг татвараас чөлөөлөөд байна.
     
  • Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг зургаан сараар хойшлуулах шийдвэрийн хүрээнд 20,391 иргэний 150 тэрбум төгрөгийн зээлийн хугацааг хойшлуулсан байна.
     
  • Хүндрэлд орсон иргэдийн хэрэглээний зээлийг хойшлуулахаар болсон. Энэ хүрээнд арилжааны банкууд 33,476 иргэний 320.4 тэрбум төгрөгийн зээлийг хойшлуулсан. ББСБ-ууд 75,250 иргэний 94.4 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан байна.
     
  • Зорилтот бүлэгт чиглэсэн ажлын хүрээнд халамжийн сангаас тэтгэвэр авдаг 64,206 иргэний тэтгэврийг 100,000 төгрөгөөр нэмэгдүүлж 288,000 болгож олгож байгаа. Үүнд 18.2 тэрбум төгрөг зарцуулна.
     
  • 241,937 иргэнд таван сарын турш хүнсний талоны дүн буюу хүнсний тусламжийг хоёр дахин нэмэгдүүлэн олгох ажлыг эхлүүлсэн.
     
  • Хүүхдийн мөнгийг 100,000 төгрөг болгож олгохоор болсон. Нийтдээ 1,144,630 хүүхдэд дөрөв, тавдугаар сарын хүүхдийн мөнгийг нэмэгдсэн дүнгээр олгоод байна. Энэ ажил аравдугаар сарын 1-н хүртэл үргэлжилнэ.
     
  • Малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилготойгоор ноолуурын нэг кг тутамд 20,000 төгрөгийн урамшуулах олгох юм. Үүнд 203,441 малчин хамрагдаж, нийтдээ 200 тэрбум төгрөг зарцуулагдана. Ойрын хэдэн өдрийн хугацаанд энэ урамшууллыг олгоно.
     
  • Жилийн 1.5 тэрбум хүртэлх орлоготой ААН-үүдийг орлогын албан татвараас зургаан сарын хугацаатай чөлөөлж байгаа. Хууль батлагдсанаас хойш нэг сарын хугацаанд 104,145 ААН орлогын албан татвараа чөлөөлүүлсэн.
     
  • НДШ-ээс чөлөөлөх арга хэмжээнд 37,362 ААН-ийн 390,715 ажилтан/даатгуулагч/, 122,587 сайн дурын даатгуулагч хамрагдлаа. Нийт ААН-үүдийн 94.3 хувь, сайн дураар даатгуулагчдын 99.9 хувь нь хамрагдаж 86.3 тэрбум төгрөг иргэд, ААН-үүдэд үлдлээ.
     
  • Түрээсийн төлбөрөө бууруулсан ААН-үүдийн түрээсийн орлогод ногдуулах татварыг чөлөөлсөн. Одоогоор 30 гаруй томоохон зах худалдааны төвүүд түрээсээ 10-50 хувиар бууруулсан байна.

Эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлээр:

2020 оны нэгдүгээр сард 300,000 тонн нүүрс экспортолсон. Ер нь бол сард 3 сая тонныг гаргахаар төлөвлөсөн байсан. Экспорт өдөр өдрөөр нэмэгдэж байгаа. Бусад төмөр замаар гардаг баяжмалууд хэвийн гарч байна" хэмээн танилцууллаа.

 
Сангийн сайдын танилцуулгаас авав.

ВИДЕО:

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
БУРУУ
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.229.121.142] 2020/5/26
Ulsiin ih hulgaich gedgiig chin tv eer yarij b.a daa
0 | 0 Хариулах
Зочин [64.119.17.175] 2020/5/26
иргэдэд зориулж хэдэн зуун тэрбум хэдэн их наядыг зарцуулж байна гээд байгаа яг жирийн иргэдэд наалдсан юм ганц ч байхгүй. өвчин дэгдвэл хамгийн амархан арга хорио тогтоох манай хулгайч нар ийм л юм хийж байгаа. жил орон нутагт хэдэн их наядаар хөрөнгө оруулсан нэртэй хувааж идэж байгаа тэр мөнгө даргын тансаг машин оффис, тендер нэртэй хулгайд зарцуулагдаж байгаа. сүүлийн 4 жил нүүлс зэс алтны үнэ өндөр монгол улсад таатай жилүүд өнгөрсөн, юу хийв энэ хулгайч нар, энэ хулгайчдын унаад байгаа 400 саяын хэдэн мянган жийпнүүд үндэсний үйлдвэрлэгчдэд очсон бол одоо бид гадны бараа бүтээгдэхүүнээс хараат байдалтай байхуу. тэр их мөнгө хаачсан бэ, яагаад нөгөө айлгаад байсан өр нь 2 дахин нэмэгдчихсэн юм. яагаад хүнд хэрэгтэй ганц ч болов томоохон бүтээн байгуулалт байхгүй байгаан. нөгөө муу сайханбилэгийн үед төсөл санхүүжилт нь шийдэгдсэн хэдэн зам гүүрийн өөрсдийн мэт дахин дахин сурталдаад байгаагаас өөр юу хийв
0 | 0 Хариулах
xotgor shand [202.179.26.221] 2020/5/26
ax nartaigaa xylgai
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.161] 2020/5/25
Ээ мэдэхгүй гар дээр ирсэн юм л лав алга байна.
3 | 3 Хариулах