Австралийн судлаачид интернэт холболтын хурдны дэлхийн дээд амжилтыг тогтоосноо “Nature Communications” сэтгүүлд зарлажээ.
Тэд 44.2 Tbps (terabits per second) хурдтай холболт үүсгэж чадсан байна.
Судлаачид энэ хурдыг лабораторийн орчинд болон Мелбурн хотын харилцаа холбооны сүлжээнд зэрэг үүсгэж чадсан байна.
Ингэхдээ ердийн шилэн кабель болон өөрсдийн зохион бүтээсэн “soliton crystal micro-combs” гэх дата дамжуулалтыг хурдасгагч төхөөрөмж ашиглажээ.
44.2 Tbps нь байтаар илэрхийлбэл секундэд 5.525 терабайт мэдээлэл дамжуулсан гэсэн үг юм.
Ийм хурдаар 1,000 гаруй HD чанартай бүрэн хэмжээний киног секунд хүрэхгүй хугацаанд татах боломжтой.
Гэдхээ ийм өндөр хурдыг энгийн интернэт хэрэглэгч ашиглах боломж одоохондоо байхгүй юм.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!