Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/14-НД НИЙТЛЭГДСЭН

О.Ариунтуяа: Манай улсад хавьтлын судалгааг цагдаа, тагнуул зэрэг хүчний байгууллагууд үр дүнтэй хийж байна

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 5 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас мэдээллийн ээлжит хурлаа хийж, шинэ төрлийн коронавирусийн тархалт дэлхийн дахинд ямар байгаа талаар мэдээлэв. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтэн О.Ариунтуяа дэлхий дахины нөхцөл байдал болон ДЭМБ-аас хэрэгжүүлж буй арга хэмжээ, зөвлөмжийг танилцуулав.

"COVID-19-ийн өвчлөл сүүлийн 24 цагт АНУ-д 2 хувиар, ОХУ-д өвчлөл хоног 5 хувь өсжээ. Харин нас баралтын хувь Итали, Англид хамгийн өндөр буюу 14, Бразилд 7 хувь байна" хэмээн тэрбээр тойм мэдээллийг өглөө.

Номхон далайн баруун бүсийн орнууд бусад бүстэй харьцуулахад халдварын тархалт хамгийн бага байгаа. 

Тавдугаар сарын 13-ны өдрийн байдлаар 

  • Бруней, Монгол, Вьетнамд тав хоног дараалан халдварын тохиолдол илрээгүй.
  • Камбож, Фижи, Лаост 21 хоногийн турш шинэ тохиолдол бүртгэгдээгүй.
  • Шинэ Зеландад хоёр хоног дараалан халдвар илрээгүй. 
  • Япон, Малайз, Филиппинд шинэ халдварын тоо буурах хандлагатай байна.

Харин БНСУ-д шөнийн клубийн голомттой холбоотойгоор тохиолдлын тоо нэмэгдэж байгаа юм.

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа "COVID-19-ийн тархалтыг хязгаарлах, таслан зогсоохын тулд нэн тэргүүнд хийх үндсэн арга хэмжээ нь эрт илрүүлэх, хавьтлыг тогтоох, тусгаарлах. Шинж тэмдэггүйгээр хүмүүст тараах магадлалтай тул хавьтлыг тусгаарлах нь хоёрдогч халдвар болон хурдацтайгаар тарахаар сэргийлэх онцгой ач холбогдолтой.

Мөн цахим хэрэгсэл, гар утасны аппликэйшнийг хавьтлын судалгаанд ашиглах нь халдвар голомтлон өргөн хүрээнд тархаж буй үед чухал байна" гэв.

Манай улсын хувьд хавьтлын судалгааг цагдаа, тагнуул зэрэг хүчний байгууллагууд үр дүнтэй хийж байгааг тэрбээр онцоллоо.

Түүнчлэн мэргэжилтэн О.Ариунтуяа үргэлжлүүлэн мэдээлэхдээ "ДЭМБ-ын Хангалт, ложистикийн баг COVID-19-ийн үед ажиглах, тусгаарлах, эмчилгээний байрнуудын барилгын ажил, бэлэн байгаа барилгыг энэ зорилгоор тохижуулахад зөвлөмж өгөх 22 орны 200 гаруй архитектор, эмч, эмнэлгийн мэргэжилтнээс бүрдсэн сүлжээг байгуулсан" хэмээв.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.