Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/14-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-д өчигдөр коронавирусийн халдварын шинэ тохиолдол 10 мянга гаруй, нас баралт 96 бүртгэгджээ

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 5 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

COVID-19 халдвар гарсан улс орнууд болон дэлхийн улс орнууд халдвартай тэмцэхэд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж буй талаар ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа танилцууллаа.

Короанвирусийн халдварын тохиолдлын тоогоор дэлхийд АНУ, ОХУ, Испани, Их Британи, Итали, Бразил улс тэргүүлж байна.

ОХУ

Тус улсад өчигдөр 10 мянга гаруй шинэ тохиолдол нэмж бүртгэгдэн, нийт халдварын тоо 242,000 гаруй болж, нас баралт 96-аар нэмэгдсэн. 

Бразил

Бразилд өчигдөр 11,300 тохиолдол шинээр бүртгэгдэж, 749 нас баралт нэмж бүртгэгдсэн. Тус улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдлын тоо 189 мянга орчимд хүрлээ.

БНХАУ

Мөн БНХАУ-ын зүүн хойд бүс нутгийн Жилин мужийн Шулан дүүрэгт өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр шинэ халдварын голомт гарсан. Уг голомтоос үүдэлтэй зургаан шинэ тохиолдлыг нэмж бүртгэсэн байна. Дотоодод ийнхүү халдвар дахин сэргэсэнтэй холбоотойгоор тус хотод иргэдийн хөл хөдөлгөөнийг хорьж, битүү орчин үйл ажиллагаа эрхэлдэг үйлчилгээний газруудыг хаах шийдвэрийг хотын захиргаанаас нь гаргасан. Шулан дүүргийн шинэ кластер халдвар цаашид тархах эрсдэл өндөр байна гэж орон нутгийн удирдлагууд нь үзэж байгаа юм. 

Өчигдөр Хонг Конгд дотоодын хоёр халдвар шинээр бүртгэгдсэн. Халдвар авсан хүн нь 66 настай эмээ түүний таван настай ач охин байсан ба тэд хамт амьдардаггүй байжээ. Тус бүс нутагт халдварын тархалт чимээгүй байдлаар явагдаж болзошгүй гэдгийг Хүнс эмийн товчооноос нь анхааруулсан. Харин Сингапурт нийт халдвар авсан хүний тоо 25 мянга гаруйд хүрлээ" гэв. 

Сингапур

Тус улсад 605 халдварын тохиолдол шинээр бүртгэгдэж нийт халдварын тоо 25 мянга гаруйд хүрсэн. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор гадаадын 325 мянган цагаач ажилтанд PCR шинжилгээ хийхээр төлөвлөж буйгаа эрх баригчид нь мэдээлсэн. Барилгын болон үйлчилгээний салбарт дан гадаадын ажилчид ажилдаг аж. Ингэхдээ өдөрт 3,000 хүнд шинжилгээ хийдэг юм байна. 

БНСУ

Тус улсад 29 тохиолдол нэмж бүртгэгдэн нийт халдварын тохиолдлын тоо 10,991 болсон. Харин Сөүл хотын шөнийн клубээс эх үүсвэртэй халдварын тохиолдол 119 болжээ. үүний 73 нь клубүүдээр үйлчлүүлсэн иргэд бол үлдсэн нь тэдгээрээс халдвар авсан хоёрдагч хавьтал байв. Одоогийн байдлаар шөнийн клубтэй холбоотойгоор тус улсын 24,000 гаруй хүнд шинжилгээ хийснийг мэдээлсэн.

ВИДЕО: 

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/967850320340593/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.