Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/12-НД НИЙТЛЭГДСЭН

Хуульч Дэмбэрэлцэрэнгийн Мөнх-Эрдэнэ Сүхбаатар дүүргээс УИХ-д нэр дэвшинэ

Т.Саран, iKon.mn
2020 оны 5 сарын 12
iKon.MN
 

УИХ-ын 2020 оны сонгуулийн санал хураалт болоход хоёр сар хүрэхгүй хугацаа үлдлээ.

Энэ удаагийн буюу 8 дахь удаагийн УИХ-ын сонгуульд оролцохоор улс төрийн 15 нам, 4 эвсэл СЕХ-нд хүсэлтээ хүргүүлээд байгаа юм. Энэ удаагийн сонгуульд бие даан нэр дэвшихээ илэрхийлсэн нэр дэвшигчдийн тоо 208 хүрсэн нь урьдын 7 удаагийн сонгуулийн түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлт юм.

Бие даан нэр дэвшигчдийн тоо маш өндөр байгаа нь нэг талаас МАН, АН-ын  бодит задрал, нөгөө талаас  Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал туйлдаа хүрч, иргэдийн улс төрийн оролцоо нэмэгдсэн гэж судлаачид дүгнэж байгаа.

Даравч далдайна, булавч бултайна гэгчээр хэлсэн үг, хийсэн үйлдэл нь иргэдийн талархлыг хүлээж, нийгмийн дэмжлэгийн авч, ах нартайгаа хүчтэй өрсөлдөхүйц залуу үе гарч ирж байгаа нь “залуу хуульчид”. Харин өчигдөр залуу хуульчдын төлөөлөл болох Дэмбэрэлцэрэнгийн Мөнх-Эрдэнэ МАН-ын гишүүнчлэлээс татгалзаж намын харьяаллаас гарч байгаагаа өөрийн сошиал хуудсаар дамжуулан илэрхийллээ.  Д.Мөнх-Эрдэнэ нь МАН-ын Сүхбаатар дүүргийн намын хорооны гишүүн бөгөөд МАН-ын бага хурлын сонгуульт ажлыг хашдаг, намынхаа ирээдүйтэй залуу боловсон хүчний нэг гэгддэг. Гэвч 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө тэрбээр улс төрийн зоригтой шийдвэр гаргаж, улс төрд дархлагдсан зарим гишүүдтэй өрсөлдөхөөр УИХ-ын Сонгуулийн 24-р тойрог буюу нийслэлийн Сүхбаатар дүүргээс нэр дэвшихээр шийджээ.

Түүний өргөдөл:

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.