ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/03-НД НИЙТЛЭГДСЭН

Хотын дугаартай машинууд хураамж төлөхгүй

ikon.mn
2013 оны 12 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс орон нутгийн машинаас л 1000 төгрөг авч байхаар болсон байна

Улаанбаатар хотын авто замын шалган нэвтрүүлэх товчоогоор нийс­лэл рүү орж байгаа бүх тээврийн хэрэгслээс зам ашигласны төлбөр авдаг. 

Харин ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс орон нутгийн машинаас л 1000 төгрөг авч байхаар болсон байна. 

Энэхүү ажлыг зохион байгуулах үүргийг нийслэлийн Засаг даргын тамгын газарт өгсөн бөгөөд хэрхэн яаж хэрэгжүүлэх журам нь одоогоор гараагүй байгаа аж.

Юутай ч Улаанбаатарын дугаартай тээврийн хэрэгслээс зам ашигласны хураамжийг орж гарах бүрт авахгүй, жилд нэг удаа авах юм байна. 

Ийнхүү хотын иргэд авто машиныхаа татвараас гадна шалган нэвтрүүлэх товчооны мөнгөө жилд ганцхан удаа төлдөг болох нь.