Даваа гарагт болсон Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Засгийн газрын 2019 оны 296 дугаар тогтоолыг хүчингүй болгох шийдвэр гаргав. Товчхондоо бол “Эрдэнэс Тавантолгой” компанийн 30 хувийг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргах “Эрдэнэс Тавантолгой Майнинг” компанийг татан буулгахаар боллоо.
Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар МҮОНТ-д тодруулга өгсөн байна. Засгийн газар ийнхүү тогтоолоо цуцалсан нь
“Эрдэнэс Тавантолгой” компани 2008 онд байгуулагдсанаасаа хойш 2018, 2019 онд хамгийн өндөр ашигтай ажилласан байдаг.
Зураг. "Эрдэнэс Тавантолгой" компанийн үзүүлэлт 2016-2019
Зөвхөн 2019 онд л гэхэд нэг тэрбум долларын борлуулалт хийж, нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Үүний үр дүнд:
Үүний цаана IPO хийж, хөрөнгө босгон хоёр төмөр замын бүтээн байгуулалт, баяжуулах үйлдвэр, коксын үйлдвэр, цахилгаан станц олон төсөл ар араасаа хүлээгдэж байв.
Гэвч цар тахалтай холбоотой дэлхийн эдийн засаг, ялангуяа БНХАУ-д эрэлт буурч, түүхий эдийн ханш унаад буйгаас шалтгаалан эхний улирлын байдлаар уул уурхайн салбарын төлөвлөгөө, “Эрдэнэс Тавантолгой” борлуулалтын орлого 50% буурч, төсөвт эхний улиралд төвлөрүүлэх орлого 250 тэрбум төгрөгөөр тасраад байгаа ба цаашид энэ хэвээр үргэлжилбэл 2020 оны төгсгөл гэхэд уул уурхайн салбарын орлого 50 хувь буурна хэмээн УУХҮЯ тооцсон байна. “Энэ жил ЭТТ ашигтай ажиллана гэж хэлж чадахгүй” хэмээн Д.Сумъяабазар сайд хэллээ.
IPO хийх ажлыг хугацаандаа хийж чадаагүйн бас нэг улс төрийн шалтгааныг тайлбарлахдаа тэрбээр “Тендерийн тухай хууль 2018 оны арваннэгдүгээр сард батлагдах ёстой байтал улстөржилт явагдаж, Засгийг газрыг дараа нь УИХ-ын даргыг огцруулах асуудал явсаар 2019 оны зургаадугаар сард Тендерийн хуулийн шинэчилсэн найруулга батлагдаж, олон улсын тендер сонгон шалгаруулалт зарлах эрх зүйн боломж бүрдсэнээр ажлууд хийгдэж эхэлсэн.
Ер нь дотооодын улс төр болон компанийн удирдлагуудтай дотроо асар их эсэргүүцэлтэй тулсан нь үнэн. Гэхдээ бид бодлогын бичиг баримт буюу бүх бичиг баримтыг хууль, ном журмын дагуу бэлдэж өгөх ёстой гэсэн байр суурьтайгаар ажлаа хийгээд явж байгаа. Монгол төрийн залгамж чанар хадгалагдаж, дараа нь хэн ч ирсэн бай энэ ажлыг үргэлжлүүлээд энэ том ажил, энэ том бүтээн байгуулалтуудыг хийх ёстой” гэсэн юм.
Хэрэв IPO гаргах ажил амжилттай хийгдвэл дор даяж 10,000 ажлын байр бий болж, 10 жилийн хугацаанд Монголын эдийн засгийг 3-5 дахин тэлэх төсөл гэж үзэж байв.
Энэхүү ажлыг эхлүүлэхдээ ганц Засгийн газрын тогтоолоор бус УИХ-аас 2018 онд 73-р тогтоол гарч, ҮАБЗ-өөс зөвлөмжүүд хүргүүлсэн. Энэ удаа охин компанийг нь татан буулгаснаас биш “Эрдэнэс Тавантолгой” компанийн 30 хувийг олон улсын зах зээлд гаргах шийдвэрүүд хүчин төгөлдөр хэвээр тул ажлаа цааш үргэлжлүүлж, тавдугаар сарын 20-н гэхэд хувьцаагаа томсгосон байдлаар гаргах ажилдаа бэлдэнэ гэдгийг УУХҮ-ийн сайд хэллээ.
“Монгол Улсын, тэр дундаа төрийн өмчит компанид IPO хийх хамгийн чухал. Олон нийтэд нээлттэй болсноор хариуцлага, засаглал сайжирч, шилэн борлж, үнэлгээ өснө. Үнэлгээ нь өссөн компани дэлхийн том банкуудтай хэрхэн харьцаж хөрөнгө татдагийг бид харуулна” гэлээ.
Цаашид санхүүжилтийн асуудлыг яаралтай шийдэж, нүүрсээ урьдчилан борлуулах ажлуудыг төрийн өндөр хэмжээнд ойлголцож, шийдвэр гаргахгүй бол төмөр замын санхүүжилтэд хүндрэл үүсэхээр байгаа гэдгийг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар хэллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!