2020/06/04
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,807.59₮
B30
УЛААНБААТАР
23°
|
B30
УЛААНБААТАР
26°
|
11°
B30
УЛААНБААТАР
27°
|
14°
21:00
S26
17°
22:00
S26
15°
23:00
S26
13°
00:00
S26
12°
01:00
S40
11°
02:00
S40
10°
03:00
S29
04:00
S29
05:00
S29
06:00
S30
07:00
S30
11°
08:00
S30
13°

Ц.Даваасүрэн: Тавантолгойн цахилгаан станцыг барих нийт өртөг 560-600 сая ам.доллар

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 4 сарын 8
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг MPA.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

11:40 2020/04/08

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн мэдээлэл хийж байна.

/2020.04.08/

Видео шууд үзэх:

https://www.facebook.com/iKonNews/videos/516916398994548/

Станцаас гадна шугам сүлжээ, ус гээд бүх юмыг нь оруулаад 560-600 сая ам.доллар болно гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, энэ нь "Оюу толгой" компанийн санал болгож байгаагаас 30% бага үнээр, цахилгааны эрчим хүчний өртөг нь 50% хямд байхаар байгаа. 

Хөрөнгө оруулалтаа станц бариад ашиглалтад орсноор таван жилийн дотор нөхнө. 

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний 7.3-т ОТ компани ашиглалтад орсноос хойш 4 жилийн дотор Монгол Улсаас эрчим хүчээ авах заалт байдаг. Харамсалтай нь хэрэгжихгүй байгаа. Хоёр жилийн өмнө байгуулсан гэрээнд ч байгаа. Мөн л хэрэгжихгүй байна. 

2019 онд ОТ Монгол Улсаас эрчим хүчээ авах байсан боловч аваагүй. Бид 330 кВт-ын шугам татаж өгсөн. 220-ын дэд станцтай нь холбох гэсэн боловч одоо хүртэл холбоогүй байна. Бид шугамаа татсан. Дэд бүтцээ бий болгосон. 

Энэ станц ашиглалтад ороход гол хэрэглэгч нь Оюутолгой байх ёстой. ОТ 170-200 сая долларыг жил бүр импортын эрчим хүчинд төлж байгаа. Энэ төлбөрөөр тооцоход богино хугацаанд станцын зардлыг нөхөх боломжтой. Ийм станцыг төрийн санхүүжилтээр барьж байгуулахаар өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар шийдлээ. Ингэснээр ОТ-н бүтээн байгуулалтад импортолж байгаа тэр мөнгийг 2024 оноос хэмнэх боломж бүрдэх юм гэлээ.

Мэдээллийн дараа Эрчим хүчний сайд сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-ОТ-н ТУЗ-ийг солино гэсэн юу болсон бол. Арбитрын асуудал ямар шатандаа яваа вэ?

-ТУЗ-ийн асуудал ажлын хэсэг дээр яригдсан. Судалгааны шатанд явж байгаа гэж бодож байна. Арбитрын тухайд татвартай холбоотой тул Сангийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд хариуцаад явж байгаа. 

-Өмнө нь цахилгаан станцыг барихад MCS консорциум болж орно гэж байсан. Энэ удаа яаж байгаа вэ?

-Төрийн санхүүжилтээр учраас консорциум орохгүй гэсэн үг. 2018 онд байгуулагдсан гэрээн дээр Тавантолгойн станц байгуулах гэрээний хүрээнд ТТЦС барих концессын эрх авсан компанитай ОТ хамтарч хэрэгжүүлэхээр заасан байсан. Харамсалтай нь харилцан ойлголцолд хүрсэнгүй. Станцын өртөг хэтэрхий өндөр, өрийн дарамт үүсэхээр байсан гэдэг шалтгаанаас болоод хэрэгжүүлэх боломжгүй болсон. 

-Санхүүжилтийн эх үүсвэрийг яаж шийдэх вэ?

-Бид Эрдэнэс Тавантолгойг түшиглэнэ гэж бодож байгаа. ЭТТ ашигтай сайн ажиллавал боломжтой. Жишээ нь, 2018 оны ногдол ашгийг төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан. Тэгвэл 2020-2023 оны ногдол ашгаас санхүүжүүлж болно. Бүр хүндрэлтэй нөхцөл байдал үүсвэл бонд гаргаж санхүүжүүлнэ. Санхүүгийн боломжтой бүх механизмыг ашиглана.

-Зээлжих зэрэглэл буурч байгаа энэ үед бонд гаргах хэр ирээдүйтэй вэ?

-Өртөг өндөртэй болж магад. Гэхдээ бол маш ашигтай төсөл. Тиймээс бид өртөг ашгийн тооцоо хийгээд ямар эх үүсвэрээр санхүүжүүлэх нь ашигтай вэ  гэдгийг сонгоод явна.

-2024 онд станцыг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн гэж байна. Хөрөнгийг хэзээ босгоод хэзээнээс барьж эхлэх вэ?

-Маргаашнаас эхлээд бид зохион байгууллалтын арга хэмжээгээ авч эхэлнэ. Төслийн нэгж, ТЭЗҮ бэлэн байгаа. Тэгэхээр санхүүгээ босгох ажлаа маргаашнаас эхлүүлнэ. 

-Оюу толгой ямар байр суурьтай байгаа вэ?

-Оюу толгойтой маргааш уулзаж Засгийн газрын шийдвэрийг танилцуулна. 

-Бусад цахилгаан станцуудын ажил ямар явцтай байгаа вэ?

-Эгийн голын тухайд ОХУ Байгаль нууртай холбоотой экологийн асуудал байгаа. Экологийн нөлөөллийн судалгааг хийхээр Францын компани шалгарсан. Хоёр жил судалгаа үргэлжилнэ. Хэрэв экологийн нөлөөлөлгүй гэж үзвэл Эгийн голын ЦС-ыг барих бүрэн боломж бүрдэнэ. 

Гэхдээ Олон улсын усны тухай конвенцоор бид усны нөөцийнхөө 10 хувийг ашиглах боломжтой. Бид зөвхөн урсац дээр станц барихаас гадна усан цэнэгт станц буюу усны 10%-ийг уулын оройд татаж аваад буцаад буулгаад татаад байх 100-200 мВт-ын станцыг Эгийн гол дээр барих ТЭЗҮ-ийг хийж байна. 

Эрдэнэбүрэнгийн хувьд коронавирусийн нөхцөл байдал нөлөөлаад байна. Газар дээр нь ирж судалгаа хийх ёстой байсан. Мөн Хятадын тал ТЭЗҮ-ийг эцэслэн хүлээж авах ажил явж байгаа. Судалгааны баг гарсан. ТЭЗҮ-ийг Хятадын тал хүлээн зөвшөөрвөл санхүүжилтийн асуудал шийдэгдээд тендер зарлагадана. 

Ер нь коронавирус томоохон бүтээн байгуулалтын ажилд сөрөг нөлөө үзүүлж байна. Манайхан гаднын  ажилчид оруулж ирэхийг эсэргүүцсэн. Тэгэхээр инженер техникийн ажилтнууд орж ирэхгүй болчихоод байна. 

10:54 2020/04/08

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр/2020.04.08/ болж байна. Хуралдаанаар Тавантолгойн цахилгаан станцыг барих хөрөнгийг шийджээ.

Энэ талаар "Тавантолгойн цахилгаан станцыг бэлэн буй ТЭЗҮ, усны болон нүүрс хангамж, дэд бүтцийн холболт, байгаль орчны судалгаануудыг үндэслэн байршлыг өөрчлөхгүйгээр төрийн өмчийн хөрөнгөөр барихаар боллоо.

Станцын хөрөнгө оруулалт Оюутолгой ХХК-ийн санал болгож байгаагаас 30 хувь бага, эрчим хүчний өртгийн хувьд 50 хувь хямд байна.

Хөрөнгө оруулалтаа таван жилд нөхнө.

Оюутолгой ХХК нь 2015-2019 оны хооронд 569.4 сая долларыг урд хөршөөс эрчим хүч импортлоход зарцуулжээ. Багаар бодоход ийм хэмжээний валют дотооддоо шингэнэ" гэсэн шийдвэрийг гаргасан талаар ЗГХОНХХ-ийн дарга Ц.Ганзориг мэдээллээ.

Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр 11:00 цагт Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хэвлэлийн хурал зарласан байна.

Уг станцыг Тавантолгойн ордыг түшиглэн барих шийдвэр өмнө нь гаргасан билээ.




2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг та манай “Сонгууль 2020” хуудаснаас аваарай!

x