Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/18-НД НИЙТЛЭГДСЭН

2020 оны эхний хоёр сард улсын хэмжээнд 174 мянган мал хорогджээ

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 3 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Том малын зүй бус хорогдол 2020 оны эхний хоёр сард улсын хэмжээнд 174 мянга болсон тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Энэ нь өмнөх оны мөн үеэс 8.1 мянгаар буюу 4.9 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. 

Харин 2020 оны хоёрдугаар сард 125.3 мянган толгой мал хорогдсон нь эхний хоёр сард хорогдсон малын 72 хувийг эзэлж байна.

Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл:

  • Хонь 80.1 мянга,
  • Ямаа 71.1 мянга,
  • Үхэр 13.9 мянга,
  • Адуу 8.8 мянга,
  • Тэмээ 81 толгой хорогдсон байна.

Үүнээс харвал нийт хорогдсон малын 40.9 хувийг ямаа, 46 хувийг хонь эзэлж байна.