Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

Монголбанк Монгол Улсад олборлосон цагаан мөнгөөр үйлдвэрлэсэн мөнгөн үрэл борлуулж эхэлнэ

Б.Ану
2020 оны 3 сарын 13
iKon.MN
00:00 00:00
Монголбанк Монгол Улсад олборлосон цагаан мөнгөөр үйлдвэрлэсэн мөнгөн үрэл борлуулж эхэлнэ
Sara, ikon.mn - text to speech
Зураг зураг
www.indiamart.com

Монголбанк 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар нийт 4.9 тн үнэт металл худалдан авсан байна. 

Үүнд:

  • алт 3.2 тн,
  • цагаан мөнгө 1.7 тн худалдан аваад буй.

Энэ нь өмнөх оны мөн үед 1.2 тн үнэт металл худалдан авч байснаас 3.7 тонноор өссөн үзүүлэлт юм. Үнэт металлийн худалдан авалт ийнхүү огцом нэмэгдсэн нь ямар учир шалтгаантай талаар Монголбанк тайлбар гаргасан байна. 

Тайлбарт:

  1. Дэлхийн зах зээлийн алтны үнэ өссөн,
  2. Өнгөрсөн оны мөн үед холбогдох хууль шинэчлэн батлагдах хугацаанд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 10 хувиар тооцон суутган авч байсан,
  3. Он гарсаар Монголбанк дотоодын аж ахуйн нэгжээс нийт 1.7 тн цагаан мөнгө худалдан авсан зэрэг нь тус тус нөлөөлөв гэсэн байна.

Монголбанкны дотоодын зах зээлээс худалдан авах 1 грамм алтны дундаж үнэ 2020 оны 2 дугаар сард дунджаар 140,292.94 төгрөг байв. Харин 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар зарласан үнэ 1 гр алт 147,096.92 төгрөг, 1 гр мөнгө 1,492.43 төгрөг тус тус байна.

Монголбанк нь 2020 оны 4 дүгээр сараас эхлэн Монгол Улсад олборлосон цагаан мөнгөөр үйлдвэрлэсэн 1 унцын мөнгөн гулдмай, 1000 гр мөнгөн гулдмай, 4 кг-р савласан үрлэн мөнгө (Ag 999.0) тус тус жинтэй, албан ёсны сертификат бүхий үнэт металлыг байгууллага, иргэний хүсэлтээр худалдаалахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Ингэснээр дотоодын зах зээлд албан ёсны бүртгэлтэй үнэт металлын худалдаа эхлүүлэх, бэлэг дурсгалын зориулалтаар ашиглах, жижиг дунд үйлдвэр эрхлэгчид, уран дархчууд гарал үүсэл нь тодорхой цагаан мөнгөөр гоёл чимэглэлийг зүйлс урлах боломжтой юм.

 

Эх сурвалж: Монголбанк