Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан хоёр өдөр үргэлжилж, хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргажээ.
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн шүүхээс ЭХХШТ-хуулийн 34.7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан байна.
Нийслэлийн прокурорын газраас З.Баянсэлэнгэ нарт холбогдох Эрүүгийн хууль /2002 оны/-ийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт / хахууль өгөх/ тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлжээ.
Ингээд шүүх хуралдаан 2020 оны гуравдугаар сарын 4-ний өдрийн 9:00 цагт эхэлж, хоёр өдөр үргэлжилсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
|