#ЦахимЗолголт санаачилгыг төрийн тэргүүнээс эхлээд иргэд, олон нийт дэмжиж байгаа өнөө үед цахим золголт хэрхэн хийх талаар уншигчиддаа мэдээлэл хүргэхээр шийдлээ. Мөн ашиглаж болох бусад сонирхолтой контентуудыг танилцуулж байна.
Цахим золголт нь энгийнээр хэлбэл, сар шинийн баяраар дор бүрнээ гэртээ байж, настан буурал, хамаатан садантайгаа “цахимаар “золгож”, технологийн хөгжлийг ашиглан уламжлалт баяраа ухаалгаар тэмдэглээх арга юм. Facebook, Instagram зэрэг өргөн хэрэглэгддэг олон нийтийн сүлжээг ашиглан “video call” болон “group call”-оор золголтоо хийх, мэнд мэдэлцэх, ёс жаяг уламжлалаа үргэлжлүүлэх зорилготой.
Ингээд та бүхэн цагаан сараар олон байршлаас нэгэн зэрэг #ЦахимЗолголт хийх бол Facebook Messenger дээр Group Chat үүсгэж видео дуудлага хийх зааврыг хүргэж байна Facebook Messenger дээр хамгийн ихдээ 10 хүн нэгэн зэрэг видео дуудлага хийж, зургаан хүнийх нь видеог харах боломжтой.
#ЦахимЗолголт санаачилгыг эхлүүлсэн “Оюу толгой” компанийн зүгээс цахим золголтод зориулан олон төрлийн сонирхолтой контентыг бэлтгэн гаргажээ. Эдгээрийг хүссэн хэн бүхэн хэрэглэх боломжтой юм.
https://www.facebook.com/fbcameraeffects/tryit/2689732131147804/
https://www.facebook.com/fbcameraeffects/tryit/236630414007126/
https://www.facebook.com/fbcameraeffects/tryit/134283421176961/
https://www.facebook.com/fbcameraeffects/tryit/2323712241221901/
Хүрээг хэрэглэх: https://www.facebook.com/profilepicframes/?selected_overlay_id=209993716785827&fbclid=IwAR2gi_A7BS6MmX81E1pE3giKCWwjfmkOFqwbgokC0O8T9MXwsRM1g55Gp2U
Иргэд, аж ахуйн нэгжүүдийг харин #ЦахимЗолголт “хаштаг”-ийг ашиглан цагаан сартай холбоотой пост, зургаа оруулан аюулт өвчний эсрэг хамтдаа тэмцэхийг уриалж байна.
Хотол олноороо #ЦахимЗолголт санаачилгад нэгдэж, холбогдон золгох хvн бvртээ сэтгэлийн сайхан vгсээ цахимаар бэлэглэе.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!