ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/11-НД НИЙТЛЭГДСЭН

Экологийн цагдаагийн алба, байгаль орчны төрийн бус байгууллагатай хамтран ажиллана

ikon.mn
2020 оны 2 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Экологийн цагдаагийн алба, "Монголын Байгаль орчин, иргэний зөвлөл" ТББ хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.

ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир хэлэхдээ, "Манай 2 байгууллага иргэд, хүүхэд залууст экологийн боловсрол олгох, соён гэгээрүүлэх чиглэлээр хамтран ажиллана. Ингэж иргэдийн хандлагыг өөрчилж, зөв дадлыг төлөвшүүлэхэд байгаль орчны эрдэмтэн судлаач, мэргэжлийн хүмүүсийн оролцоо тун чухал.

Бид байгаль орчинг сүйтгэж, ан амьтан хулгайгаар агнаж буй хууль бус үйлдэлтэй тэмцэж, зөрчлийг илрүүлэхээс гадна иргэд байгаль орчин, ан амьтнаа хайрлан хамгаалах үйлсэд нэгдэн ажиллах нь ирээдүйн төлөө хийж буй үйл ажиллагаа юм" гэдгийг онцлов.

МБОИЗ-ийн тэргүүн, БОАЖ-ын сайдын зөвлөлийн гишүүн Б.Эрдэнэ, "Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох нь иргэн бүрийн журам үүрэг юм. Энэ үүргийг биелүүлэх, хариуцлагыг нийгмийн хүрээнд бүх шатанд бий болгох талаар Байгаль орчны хууль, цагдаагийн байгууллага болон ТББ-ын тухай хуульд заасан. Энэ хэрэгжилтийг хангах үүднээс мэргэжлийн, тэр дундаа төр, иргэний нийгмийн 2 байгууллага түншлэн ажиллахаар боллоо" гэв.

Эрдэмтэн судлаачдын оролцоотой цагдаагийн ажилтнуудыг сургаж дадлагжуулан, байгаль орчны хохирлыг тооцон хянах, нөхөн сэргээх, хамгаалах тал дээр арга зүйгээр ханган ажиллах юм.

 

 

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий газар

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
14 [202.21.102.226] 2020/2/12
Байгал орчинтой холбоотой ихэнх хэрэг зөрчил АВЛИГАтай холбоотой байдаг. АТГ-тай нягт хамтрах хэрэгтэй.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.188.118] 2020/2/11
далайн цагдааг санаачилж далайн дээрэмчидээс далайчдыг хамгаалах үүрэгтэй байхаар хууль батлаач
0 | 0 Хариулах
Natsagdorj [103.229.121.68] 2020/2/11
Shariin gol nud haltirmaar boljee. Tsaashid zurgiig ni olon niited delgene. Anhaaraana gedegt itgene.
0 | 0 Хариулах