Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/07-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын “Parasite” олон улсын 57 наадмаас 55 шагнал хүртжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 2 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын найруулагч Бон Жүн Хогийн “Parasite” триллер төрлийн кино энэ Ням гарагт болох Оскарын шагнал гардуулах ёслолд оролцох гэж байна. Уг бүтээл нийт зургаан төрлийн шагналд нэр дэвшээд байгаагийн дотор шилдэг киноны шагнал багтаж байгаа юм.

Тэгвэл “Parasite” нь дэлгэцэнд гарсан цагаасаа хойш дэлхий даяар нийт 57 наадамд оролцож, 55 шагнал хүртээд байгааг CJ ENM продакшн компани өнөөдөр мэдээлжээ.

Өнгөрсөн оны тавдугаар сард Каннын кино наадмаас хамгийн том шагнал болох “Palme d’Or”-ийг хүртсэн бөгөөд үүнээс хойш шагналын цуваа үргэлжилсэн байна.

Энэ жилийн Оскарын наадамд “Parasite” нь дэлхийн нэгдүгээр дайны сэдэвтэй Сэм Мендезийн “1917” бүтээлтэй шилдэг киноны шагналд голлон өрсөлдөнө гэсэн хүлээлт үүсээд байгаа юм.

Хэрвээ Өмнөд Солонгосын найруулагчийн бүтээл Оскарын шилдэг киноны шагналыг хүртвэл энэ том шагналыг хүртсэн анхны гадаад хэл дээрх кино болох ажээ.

 

Эх сурвалж: Yonhap News