Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

ХӨСҮТ-ийн ЭМЧИЙН ЗӨВЛӨГӨӨ: Нийтээр дундаа тавьж иддэг хоолноос аль болох татгалзах хэрэгтэй

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Шинэ төрлийн коронавирусийн халдвараас хэрхэн хамгаалах талаар ХӨСҮТ-ийн халдвар судлаач, их эмч М.Цолмон зөвлөгөө өглөө. 

  1. Гарын ариун цэврийг маш сайн сахих ёстой. Гарыг бохирдсон тохиолдол болгонд угаана. Гараа угаахдаа бүлээн усаар хэд дахин савандаж угаана. Гар бохирдоогүй үед /оффисийн ажилтан/ спиртэн суурьтай халдваргүйжүүлэлтийн бодисоор гараа цэвэрлэнэ. Айл өрх бүхэн спиртэн суурьтэй халдваргүйжүүлэлтийн бодисоор гарыг халдваргүйжүүл гэсэн үг биш.
     
  2. Айл өрх, албан байгууллагууд хаалганы бариулыг чийгтэй марль, даавуу самбаагаар ороосон байна. Энэ нь хамгийн болдоггүй зүйл. Яагаад гэвэл нойтон зүйл дээр хүний гар хүрч бохирдуулснаар халдвар дамжих эрсдэл үүсдэг. Үүний оронд хүний гар хүрч буй бүх зүйлд хлор агуулсан бодисыг ашиглан 2 цаг тутамд чийгтэй цэвэрлэгээ хийх хэрэгтэй. 
     
  3. Агаарт цэнхэр, цэвэр спирт, архи цацаж байна гэсэн асуудлууд яригдаж байна. Агаарт цацлага хийх нь буруу.
    Харин 15 минут тутамд өрөөндөө агаар оруулах нь зүйтэй. Гэхдээ вирус хүйтэнд тэсвэртэй байдаг учраас өрөөний хэмийг хэт хүйтрүүлж болохгүй.
     
  4. Хүн бүр өөрийн аяга, таваг, халбага, сэрээ, савхтай байж, сайн угааж цэвэрлэн хэрэглэх шаардлагатай. Мөн дундаа тавьж иддэг хятад, солонгос зэрэг нийтийн хоолноос аль болох татгалзах хэрэгтэй.
https://www.facebook.com/www.mohs.mn/videos/173321367275292/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.